БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ынд оросын байгалийн хий хэрэгтэй. Москвад БНАСАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Ли Ён Хо, ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов нар Орос улсаас Умард Солонгосын нутаг дэвсгэрийг дамжин хойгийн өмнөд хэсэг руу зүглэх хийн хоолой барих төслийг хэлэлцэв. Энэ нь Пхеньянд засаг захиргаа солигдсноос хойш хоёр талын эл асуудлаар хийсэн анхны зөвлөлдөөн билээ.

Өнгөрсөн оны 8-р сард Умард Солонгосын удирдангч Ким Чен Ир,ерөнхийлөгч Дмитрий Медведев нар тус төслийг урагш ахиулахаар тохиролцсон юм. Өмнөд Солонгостой харилцаа түгшүүртэй байсан ч тэгсэн байна. Ким Чен Ир нас нөгчснээс хойш Умард, Өмнөд Солонгос хоорондын харилцаа сайжрах байтугай дайсагнах шинжтэй болов. Сеул БНАСАУ-ын залуу удирдагчийг бүдүүлгээр дайрч, тус улсад « мэлрэг цэцгийн хувьсгал « хийхийг шууд уриалжээ.

 Гэвч оросын байгалийн хийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр Солонгос улс хамтран ажиллах боломжтой байна. Төслийг амжилттай хэрэгжүүлвэл улс орноо олон улсын хэмжээнд ганцаардах байдлаас гаргаж, шинэ удирдагчийнхаа байр сүүрийг дэлхийд бэхжүүлэхийг  Пхеньян сайн ойлгож байна. Оросын ба БНАСАУ-ын дипломат ажилтнууд хийн хоолой барих төлөвийг Москвад хэлэлцэхээс нэг өдрийн өмнө  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак эдгээр гурван улс мөн асуудлаар тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Оросын ерөнхий сайд Владимир Путинтай утсаар ярьж, энэ тухай мэдэгджээ. Ли Мен Бак ерөнхийлөгчийн сонгуульд ялсны нь тохиолдуулан Оросын удирдагчад мэнд хургэв. Солонгос хоорондын харилцааг сайжруулахад хучин чармайлт гаргана гэж Владимир Путин амлав. Хоёр Солонгос улс оросын байгалийн хийг сонирхож байгаа хүчирхэг хүчин зуйл зохих үүрэг гүйцэтгэх бололтой. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Воронцов энэ талаар эргэлзэхгүй байна. Тэрээр хэлэхдээ: «Төсөл эдгээр гурван талд ашиг тустай болох нь дамжиггүй. Өмнөд Солонгос  гадаадаас худалдан авч буй байгалийн хийн хэмжээгээр Японы дараа хоёрт орж байна. Иймээс эх сурвалжийг олшруулах нь чухал. Тус арилжааны төсөл бас улс төрийн үр нөлөө үзүүлнэ. Түүнийг хэрэгжүүлж эхлэх ажил Солонгосын хойгийн Умард, Өмнөд хэсгүүдийн  хоорондын харилцааг хэвийн болгоход тус дөхөм үзүүлнэ. Тэгснээр оновчтой эдийн засгийн хамтын ажиллагаанд шилжих боломж бий болно» гэв.

Хоёр Солонгос улс хийн төслийг хэрэгжүүлэхийг үнэн хэрэг дээр сонирхож байгаа нь нотлогдвол эрчим хүчний компаниудын хэлэлцээ идэвхжих юм. 2017 онд оросын байгалийн хийг Өмнөд Солонгост хоолойгоор дамжуулж эхлэнэ гэж Москва найдаж байна. Энэ зорилгоор 1100 км урт хоолой барих хэрэгтэй. Түүний 700 км нь БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дажиж гарна. Умард Солонгос  дамжин нэвтрэх хоолой биеэ дааж барьж, уйлчилж чадахгүй бололтой. Орос улс ба оросын»Газпром» компани төслийг амжилттай болгохыг нэгэнт хүсч байвал мөн ажил хийх ёстой. Өмнөд Солонгос улс төрийн эрсдлийн асуудлыг дамжин нэвтрэх улстай биш  Москвагийн тусламжтайгаар шийдвэрлэх санаатай байна. Эд бүхэн төслийг Оросын хувьд хүндрүүлж байна. Гэвч арилжааны үүднээс сонирхол татсаар байж, улс төрийн үр нөлөөгөө алдахгүй бололтой.