НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  АЗ -ийг аль болох шуурхай Сирийн хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн  тогтоол батлахын төлөө буйгаа илэрхийлэв. Тэрээр японы  “Асахи” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа тус улсын дотоод мөргөлдөөнд нэрвэгсэдийн тоо улам нэмэгдэх аюултай буйг тэмдэглэв.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  тогтоолыг 100  %  батлах боломжгүйг хүлээсэн аж. Түүний үзэж байгаагаар, энэхүү баримт бичиг нь   хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаардаж,  тус улсын хүн амд хүмүүнлэгийн яаралтай тусламж хүргэх замыг нээх болон засгийн эрх баригчид  болоод  сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээ эхлэх боломжуудыг бий болгох ёстой аж.