Сирийн одоогийн байдал нь бүс нутагт тогтворгүй байдалд хүргэж мэднэ гэж АНУ үзэж байгаа тухай АНУ ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. “Асадын  дэглэмийн ард түмнийхээ эсрэг  хэрэглэж байгаа хатуу хүчирхийлэл нь бүс нутгийн  тогтворгүй байдалд хүргэж мэднэ” гэж  дипломатч  Ливаны “хушны самрын хувьсгалын “долоон жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ мэдэгджээ. Нуланд хэлэхдээ, Вашингтон Ливаны улс-төрийн удирдлагын  аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг дэмжиж байгаа болоод  Дамаскийн ардчилсан засгийн газар ливан-сирийн харилцаанд шинэ үеийг нээх тэр өдөрт бэлэн буйгаа хэллээ. Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдэлдээ, АНУ   нь ардчилсан засгийн   газрын төлөө тэмцэн,  хүсэл зорилгоо биелүүлэхийг хүсч  байгаа бүс нутгийн бүх ард түмнийг үргэлжлүүлэн  дэмжиж, тэдний эрхийг хүндлэн болно   гэлээ.