Афганы 16 энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн америкийн цэргийг  Афганистанаас гаргаж, Кувейт руу авчирав. Энэ тухай  америкийн ХМХ –үүд цэргийн эх сурвалжуудаас иш татан уламжилжээ.  Мэдээллүүдээс үзэхэд, “түүнийг афганы бааз дээр байлгах” боломжгүй  болсон аж.  Учир нь тэнд зүй ёсны  нөхцөл үгүй байжээ.  Кувейтын баазад “албан ёсны дэд бүтэц  болон энэ цэргийн асуудлыг хариуцан ажиллах тусгай ажилтан байдал “ гэж ХМХ –үүд мэдээлжээ. Өмнө нь мэдээлж  байснаар Афганистанд цэргийн албан хааж байсан  америкийн цэрэг баазаасаа гарч, ойр байрлах тосгоны  16 энгийн иргэдийг буудан алсан юм. Энэ явдал өмнө нь мусульман шашинтны  ариун  Кораны нилээд хэдэн ботийг  шатаасан америкийн цэргүүдэд дургүйцэж байсан афганчуудын  уур хилэнги улам бадраажээ. Афганы алан хядагчид цусаар хатуу өс хонзон авах буюу алагдсан нэг афган хүний бүрийн оронд   америкийн цэргийн албан хаагчийн толгойг авахаар амлаад байна.