Өмнөд Солонгосын зүүн эргээр өнөөдөр үд дундад тус улсын зэвсэгт хүчнийхний томоохон сургуулилт эхлэх аж. Сургуулилт нь 3-р сарын 25-27 –ны өдрүүдэд Сеулд болох цөмийн  аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтанд зориулагджээ.  Энэ тухай Ёнхап агентлаг албан ёсны эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.  21:00 /Москвагийн цагаар  16:00  /хүртэл үргэлжлэх арга хэмжээнд тус улсын хуурай газрын явган цэргүүд, АЦХ болон ТЦХ –оролцох ажээ.    Сургуулилтын зорилго армийн бэлэн байдал болон хууль хамгаалах  байгууллагуудын  олон улсын цөмийн чуулганыг явуулах аюулгүй  байдлын хангалтыг шалгахад оршиж байгаа гэнэ. Дээд хэмжээний уулзалтанд дэлхийн 58 орны удирдагчид болон олон улсын байгууллагуудын  тэргүүн нар оролцох хийгээд Орос, АНУ, БНХАУ болон НҮБ нар оролцох юм.