Өнгөрсөн онд Сирийн үр тарианы үйлдвэрлэл бараг 10 орчим унасан бөгөөд энэ жилийн ургацын таамаг тогтворгүй байна. Энэ тухай НҮБ-ын хүнсний болон хөдөө аж ахуйн байгууллагын /ФАО/  тусгай мэдэгдэлд дурджээ. Сирийн байдалтай холбогдуулан НҮБ ын хүнсний байгууллага болох Дэлхийн хөдөө аж ахуйн  хөтөлбөр болон     ФАО лхагва гаригт  тус улсын  хүнсний аюулгүй байдал түгшүүртэй буйг тусгайлан анхааруулжээ. Түүнчлэн, тэдгээрийн мэдээлснээр, Сирид мөргөлдөөн гарсан цагаас хойш хөрш зэргэлдээ орнууд руу хэдэн арван мянган хүн    дүрвэн гарсан гэжээ.