Өнөөдөр Москвад “Оросын ном” томоохон үзэсгэлэн–яармаг худалдаа нээгдлээ. Үзэсгэлэнгийн төв хэсэгт  байрлуулсан Саха улсын  /Якутын /үзмэрт оросын хойд хэсгийн ардуудын хосгүй соёлыг дэлгэн харуулжээ. Оросын нэрт зохиолч  Валентин Распутины мэндэлсний 75 жилийн ойд зориулсан тусгай үзмэрийг байрлуулжээ. Энэ жил  орос улсад оросын түүхийн жилийг  зарласан юм. Тиймээс үзэсгэлэн дээр мартагдсан түүхийн хуудсуудад зориулсан   олон ном  шинээр  тавигджээ.  Оросын  ерөнхийлөгчийн дэргэдэх Якутын  байнгын  төлөөлөгч Александр Акимов ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, энэ жил Саха улс  Орос улсын бүрэлдэхүүнд  орсны  380 жил болон  тус улсын байгуулагдсаны  90 жилийн ойг ёслон тэмдэглэх гэж байгааг сануулсан юм. “Чухамдаа орос хэл, уран зохиол, соёлынхоо хүчинд  манай зохиолчид жинхэнэ бүтээлээ туурвих  болсон юм” гэж тэр тэмдэглэв.