Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөөдөр түүний кабинэтын бодлогод дургүй, депутатуудын асуултанд хариу өгөв. Асуултууд нь ихэнхдээ  засгийн газрын эдийн засгийн болон зарим боловсон хүчний шийдвэрүүдтэй холбоотой  байв. Исламын Ираны түүхэнд  парламент нь анх удаа ерөнхийлөгчөө “байцааж” буй юм.  Үндсэн хуулийн дагуу ийм маягийн ажиллагаа явуулахын тулд энэхүү  гуйх айлтгалыг  хууль боловсруулагчдын дор хаяж дөрөвний нэг нь зөвшөөрсөн байх ёстой аж. Ахмадинежадтай хийх уулзалт нилээд хэдэн удаа хойшлогдож байсан бөгөөд, зарим депутатууд гарын үсгээ буцаан татаж байжээ.