Орос улс Афганистанд НАТО эвслийн мансууруулах бодис, терроризмтэй хийх тэмцлийг амжилттай болгохыг сонирхож байна. Гэвч гадаадын цэрэг тус улсаас гарахын өмнө НҮБ-ын мандатыг хир  хэрэгжүүлсэн  тухай илтгэлийг бэлтгэх хэрэгтэй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдээд

«Орос улс юуны түрүүнд үндэсний ашиг сонирхолоо иш үндэс болгон НҮБ-ын АЗ-ийн мандатыг үндэслэн Афганистанд байгаа эвслийн цэрэгт  туслаж байна.Эвсэл Афганистанд терроризм, мансууруулах бодисын аюулыг арилгах мандат авсан юм.Эдгээр аюул биднийг шууд хамарч байгаа хийгээд ойрын холбоотнуудын нутаг дэвсгэрт хор уршиг нь мэдрэгдэж байна. Эвслийн үйл ажиллагааг амжилттай болгохыг сонирхож байна.

Эвслийнхэн тус улсаас явахынхаа өмнө  Афганистаны оршин суугчдыг улс орноо хамгаалах, аюулгүй байдлаа зохих түвшинд байлгах чадвартай болгох ёстой. НҮБ-ын АЗ-ийн мандат авсан учир эвслийнхэн гарахаасаа өмнө мандат, зорилтоо хир биелүүлсэн тухай илтгэлий нь сонсмоор байна. Гадаадын цэргийг Афганистанаас гаргах өдөр хугацааг урьдчилан зарлан мэдээлэх нь зүйд нийцэхгүй хэрэг юм. Эхлээд Афганистаны аюулгүй байдлын хүчин улс орондоо наад захын ёс журам тогтоох нөхцлийг бүрдүүлэхэд нь туслах хэрэгтэй" гэлээ.

НАТО  Афганистаны аюулгүй байдлын төлөө хариуцлагыг 2014 оны эцэс гэхэд үндэсний засаг захиргаанд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Орос улсаас эвсэлд тусламж үзүүлж,цэргийн бус ачааг Афганистанд дамжин тээвэрлэх НАТО эвслийн баазыг газар нутагтаа байгуулахад бэлэн байна.