Орос улс сирийн дэглэмийг биш сирийн оршин суугчдын хувь заяагаа өөрөө шийдвэрлэх эрхийг л хамгаалж байна гэж өнөөдөр Улсын думд ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. «Сири улсад чухам хэн засгийн эрхэнд байх асуудлыг тус улсын ард түмэн л шийдвэрлэх ёстой. Бид дэглэмийг биш сирийн иргэдийн ардчилсан сонголт хийх эрх, шудрага ёсыг л хамгаалж байна гэж Сергей Лавров хэллээ.Москва Сири улсын байдлыг энх амгалан болгох зорилготой юм. « Орос улсаас Ойрхи Дорнодын бүс нутагт шашин дундын тэсрэлтээс сэрэмжлэх зорилт тавьсан.Оросын хил орчимд аюулгүй байдлыг хангах нь чухал зорилт гэж сайд тэмдэглэв.Лавров сирийн хямралыг зохицуулах арга замыг хөндөн ярихдаа олон улсын түншүүддээ хандан зохицуулах хүчин чармайлтаа нэгтгэж, мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талд нөлөө үзүүлэхийг уриаллаа.

Орос улс сирийн мөргөлдөөнд хамрагдсан бүх талаас гал нэн даруй зогсоохын төлөө байна. Үүний хамт тус улсын байдалд атгаг бус үүднээс мониторинг хийх хэрэгтэй. Орос улс  сирийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон урьдчилан болзол тавилгүй бүх сирийн яриа хэлэлцээ хийлгэхийн төлөө байна. Асуудлыг хүч хэрэглэж шийдвэрлэх гэсэн  ямар ч оролдлогыг Орос улс хүлцэхгүй гэж сайд Лавров онцлов. Москва олон улсын эрх зүй, төлөвшиж тогтсон хэлбэрийг үл тоомсорлон шийдвэр гаргахыг эсэргүүцэж байна. Орос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг бүдүүлгээр зөрчихийг огт хүлцэхгүй. Ливид тэгж зөрчсөн билээ. Үүний хамт Москва бүх тал тухайлбал Дамсктай ч сирийн сөрөг хүчний бүлгүүдтэй ч Арабын улсуудын холбоотой ч бүс  нутгийн ба олон улсын тэргүүлэх этгээдүүдтэй ч НҮБ-ын АЗ-д ч цаашид хамт ажиллана гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров тэмдэглэн хэллээ.