НҮБ-ын дүрмийг зөрчих гэсэн бүх оролдлогыг  Орос улсаас шийдвэртэй няцаана гэж өнөөдөр Улсын думд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. «Олон улсын тавцанд ямар ч албадах ажиллагаа НҮБ-ын дүрмийн үндсэн дээр явагдах ёстой. НҮБ-ын дүрмээр батласан олон улсын эрх зүйн зарчим тухайлбал улсын тусгаар тогтнил, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах зэрэг зарчмыг бусниулах гэсэн бүх оролдлогыг шийдвэртэй няцаана» гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэв.