Орос улсын гадаад бодлого дараачийн жилүүдэд залгамжлагдахыг ерөнхийлөгчийн сонгууль нотлон харуулсан гэж өнөөдөр Улсын думд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Орос улс «хэн нэгний тулгасан зүйл биш өөрийнхөө ашиг сонирхолыг л удирдлага болгоно.Бид бүтээлч тэнцвэртэй чиг бодлого явуулна. Адил тэгш, харилцан хүндэтгэх зарчмыг баримтласан хэн бүхэнтэй яриа хэлэлцээ хийнэ» гэж Владимир Путины «Орос улс ба өөрчлөгдэж байгаа дэлхий ертөнц» гэж гарчигласан өгүүллэгд тэмдэглэснийг Лавров дурдав. «Үүний хамт бид санал зөрөлдөөний тоомсорлох боловч  хэт дэгсдүүлэхгүй. Үй олноор хөнөөгч зэвсэг, бүс нутгийн мөргөлдөөн,терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг аюул сорилт эн түрүүнд гарч байна. Эд бүхэн улс дамнасан шинжтэй хийгээд уялдуулан зохицуулсан яв цав ажил хийхийг шаарлдаж байна» гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.