Дмитрий Медведев 2012-2013 онд авилгалтай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Төр энэ хөнөөлт үзэгдэлтэй тэмцэх замаар бас нэг алхам хийж байна. Түшмэлийн орлого төдийгүй зардлыг хяналтад авна гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ.

2010-2012 оны авилгалтай тэмцэх төлөвлөгөөг Орос улсад хэрэгжүүлж байна. Энэ баримт бичгийн дагуу  төрийн алба хаагчид орлогоо мэдээлэх ёстой. Ерөнхийлөгчийн хэлснээр бол энэ завсар авилгалтай тэмцэх хууль тогтоомжийн үндэсийг бий болгосон. Одоо дараачийн алхам хийх цаг болсон гэж Дмитрий Медведев үзэж байна.

Тэрээр хэлэхдээ «Түшмэлийн зардал орлогоос нь хэтэрч, мөн хөрөнгө хаанаас авсанаа тайлбарлаж чадахгүй бол энэ нь ийм түшмэлийг төрийн албан тушаалаас огцоруулах, үл мэдэх орлогоор авсан эд хогшилы нь хураах үндэс болно» гэв.

Төрийн алба хашиж байгаа иргэд,төрийн болон орон нутгийн засаг захиргааныхан гээд төрөөс санхүүждэг байгууллагын ажилтнууд орлогоо мэдээлэх ёстой. Мэдээжээр тэд үнэтэй машин, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг худалдаж авсан томоохон эд хогшилоо тайлагнах юм. Худалдаж авсан хөрөнгөний өртөг улсын албан хаагчийн буюу гэр бүлий нь гишүүний 3 жилийн ажлын орлогоос хэтэрвэл ийм мэдээлэл олгох ёстой. Наанадаж 3 сая рублиар худалдаж авсан эд хогшил хяналтад хамрагдана.

  Хууль бусаар авсан эд хогшилыг хураахаар төлөвлөгөөний гол зүйл ангид заажээ. Чухамхүү энэ заалт НҮБ-ын конвенцын 20-р зүйл ангид тусгалаа олсон юм. Энэ нь тус баримт бичгийн  Орос улсаас батлаагүй  цорын ганц зүйл анги гэж Авилгалтай тэмцэх хорооны олон улсын газрын захирал Ирина Рукина «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Энэ нь НҮБ-ын конвенци ба тухайн үед Орос улсын батлаагүй хуулийн зүйл ангийг  хэрэгжүүлэх болон авилгалтай тэмцэх замаар хийсэн том алхам юм. Ямар байсан ч орлогыг мэдээлэх явдал тодорхой үр дүнд хүрсэн. Нэгэнт бид орлогоо мэдээлвэл зардлаа бас мэдээлэх ёстой» гэв.

Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан баримт бичгийг Интернетэд нийтлүүлж, нийт олноор хэлэлцүүлнэ. Хүссэн хүн болгон  3-р сарын 22-нд хүртэл  санаа бодлоо илэрхийлж, саналаа дэвшүүлэх боломжтой байна.

Авилгалтай тэмцэх шийдвэр шуурхай гаргахыг Дмитрий Медведев уриалав. Баримт бичгийг нийт олоноор хэлэлцүүлээд Улсын думд ахар богино хугацаанд оруулна.Авилгалтай тэмцэх шинэ хуулийг батласнаар иргэд болон улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид  төрийн албан хаагчийн зардлыг хянахыг санаачилж мэднэ.