Хятад улсад улс терийн шинэтгэл явуулахгүй бол «соёлын хувьсгал» давтагдаж мэднэ гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао  төрийн дээд байгууллага-БХАТХ-ын чуулган дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Хятадад улс төрийн шинэтгэл амжилттай явуулахгүй бол эдийн засгийн шинэтгэлийг бүрэн явуулж үр дүнд хүргэж чадахгүй гэж тэрээр онцлов. Эдийн засаг хөгжиж байгаа боловч «шудрага бус хуваарь, хандлага, авилгал зэрэг асуудал байсаар байна» гэж хятадын удирдагч хэллээ.Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн бүтцийн шинэтгэл шаардагдаж байна гэж Вэнь Зябао онцлов. Ялангуяа «төр засаг, намын системийн шинэтгэл зайлшгүй чухал» гэж тэрээр үзэж байна. Хятад шиг 1,3 тэрбум хүн амтай томоохон улс  үндэсний ашиг сонирхолоо иш үндэс болгон социализмын үед ардчилсан бодлого аажмаар явуулвал зохино гэж Вэнь Зябао хэлжээ.