Эдүгээ юанийн солилцооны ханш тэнцүү хэмжээнд ойртсон гэж  өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ.Тэрээр БНХАУ-ын төрийн дээд байгууллага-БХАТХ-ын чуулганы дүнгээр өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Бээжин үндэсний валютынхаа чөлөөтэй хэлбэлэлийг зөвшөөрхийг мэдүүлэв. 2012 он хамгийн хүнд боловч өргөн төлөвтэй болно гэж Вэнь тэмдэглэв. Дэлхийн санхүүгийн ба европын өрийн хямралын нөхцөлд «ажил хэрэг зохих ёсоор бүтэх нь хамгийн гол зүйл» гэж Хятадын ерөнхий сайд мэдэгдэв. Bloomberg агентлагийн тоо баримтуудаас харахад Вэнь Зябао засгийн эрхэнд гарснаас хойш  хятадын ДНБ хоёр дахин нэмэгдэж, БНХАУ эдийн засгийнхаа хэмжээгээр дэлхийд 6-р байр эзлэж байснаа одоо АНУ-ын дараа хоёрт орж, Япон улсаас түрүүлсэн байна.