БНХАУ-ын төрийн дээд байгууллага-Бүх хятадын ардын төлөөлөгчдийн 5-р чуулган өнөөдөр Бээжинд хуралдаж дууслаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэь Зябао төгсгөлийн илтгэлийг чуулганы төлөөлөгчдэд толилуулав. Энэ удаагийн чуулганаар 2012 оны нийгэм-эдийн засгийн  төлөвлөгөө, төсөв болон Эрүүгийн хуульд оруулах засварууд, албан татвар ногдуулах хуулийг батлав. Дэлхийн эдийн засгийг сэргээж буй нөхцөлд Хятадын боломж ба тулгарсан аюул сорилт парламентын гишүүдийн хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо. Хятадын дээд удирдлага эдийн засгийн бүтцийн хүрээнд зарим асуудал гарсаныг хүлээв. 2012 онд хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7,5 хувь хүртэл буурана гэж Вэнь мэдэгдлээ. Түүнчлэн хүнд суртлын зардал ба улсаас аж үйлдвэр, дэд бүтцэд оруулах хөрөнгийг багасгах хэрэгтэй гэж тэрээр мэдэгдсэн байна.

Энэ намар Бээжинд болох Хятадын эрх баригч КН-ын ХУ111 их хурал намын шинэ удирдлагыг сонгоно. «5 дахь үеийн удирдагчид» 2013 оны 3-р сард болох БХАТХ-ын ээлжит чуулганы үр дүнд засгийн эрхэнд гарна. Хятадын өнөөгийн удирдагч БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао  нар төдийгүй  ирээдүйн удирдлагын төлөөлөгчид тухайлбал төр засгийн ба нам,армийн дээд тушаалд томилогдох БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин, засгийн газрын тэргүүн болж магадгүй дэд ерөнхий сайд Ли Кэцян нар  чуулганы ажилд  оролцлоо.