Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орны нь байдлыг хэвийн болгох талаар НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны дэвшүүлсэн саналуудад хариу өгсөн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг  НҮБ-ын хуучин ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэлийг үндэслэн мэдээллээ. Тэрээр Сирийн ерөнхийлөгчийн хариулт уг чанарыг тодорхойлож тайлбарлахаас татгалзсан байна. «Мөн хариуг эргэцүүлэн бодох хэрэгтэй» гэж Кофи Аннаны төлөөлөгч хэлэв. Аннан еренхийлегч Асадтай хоёр удаа уулзаж, Сирид хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, байдлыг хэвийн болгох талаар тодорхой саналуудаа түүнд сонирхуулан дамжуулсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Түүнчлэн НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч  сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн удирдагчидтай уулзсан байна.