АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Нью Йоркод ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзаж, 4-р сард ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх хэлэлцээ дайн дэгдээхээс сэрэмжлэх сүүлчийн боломж гэдгийг ираны талд мэдээлэх хүсэлт тавьжээ. Хиллари Клинтон, Сергей Лавров нар даваа гаригт НҮБ-ын АЗ-ийн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдааны үеэр уулзсан тухай урьд мэдээлсэн билээ. АНУ Израиль хоёр Иранд 2012 оныг дуустал цөмрөн орж болзошгүй гэж Оросын дипломат эх сурвалжаас иш татан «Коммерсант» сонинд мэдээлсэн байна. Хэлэлцээ хийгдэх цаг хугацааг  товлоогүй гэж  мэдээлэв. Ираны цөмийн хөтөлбөрийг цэргийн зорилгоор хэрэглэх хожмын боломж, МАГАТЭ-гийн шинжээчдийг Парчин дахь барилга байгууламжад оруулах зэрэг асуудал НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн орон ба ХБНГУ-ын хийх хэлэлцээний хөтөлбөрт орсон байна.

Ямар байсан ч ираны цөмийн асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэнэ гэдэгт Орос улс найдаж байгааг «Коммерсант» сонин тэмдэглэв. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябковын хэлснээр бол «сүүлчийн боломж» гэж Ираныг сурдүүлэх нь  мэргэжлийн бус хандлага юм. Үүний хамт тэрээр Ираны эргэн тойрны байдал доройтож байгааг хүлээн зөвшөөрөв. ОХУ-ын БХЯ Иран улстай байлдан дайтах нөхцөлд явуулах үйл ажиллагаагаа боловсруулжээ. «Ийн тохиолдолд дайчлах бэлэн байдал бий» гэж цэргийн түшмэл «Коммерсант» сонинд мэдээлэв. Иранаас ОХУ-тай хил залгаа «карабахын асуудал түгшүүртэй хэвээр байгаа» Азербайжанд маш олон дүрвэгч шилжих нь аюултай гэж тэр үзэж байна. Хамгийн гол нь Иранд явуулах байлдааны ажиллагаа «Кавказын тэртэй тэргүй хүнд байдлыг даамжруулж мэднэ» гэж цэргийн түшмэл үзэж байна.