Иранд мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх нь нефтийн үнийг эрс нэмэгдүүлж, Брент хэмээх нэг баррель нефтийн үнийг 150 доллароос хэтрүүлж мэднэ.Иран улс ба өрнөдийн хоорондын санал зөрөлдөөн хурцдана гэж олонхи мэргэжилтэн таамаглаж байна. Иран Ормузын хоолойг хааж, өрнөдийн орнууд тус улсын дотоод хэрэгт хүч хэрэглэн оролцож болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Өнөөгийн эдийн засгийн хүнд нөхцөлд Иран улс нефтий нь худалдаа удаан тасалдахын уршгийг арилгаж чадахгүй байх. Учир нь Тегеран нефтийнхээ экспортын ашгаас ихээхэн шалтгаалж байна. Сүүлийн саруудад Персийн булангаас нийлүүлэх нефтийн хэмжээ нэлээд багасав. Тегеран цөмийн хөтөлбөр нь энх тайван зорилготойг батлахаас татгалзсаны хариуд АНУ ба ЕХ-ны орнуудаас Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан явдал  ийм байдалд ороход нөлөөлсөн юм.