Дэлхийн хэд хэдэн улсын удирдлагын Сирийн байдлыг зохицуулах асуудлаархи  байр суурь асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх тийш өөрчлөгдэж байгааг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ эдгээр улс тулгах шаардлага Сирийг хямралаас  гаргахад туслахгүйг ойлгож эхлэснийг тэмдэглэв. Хэн нэгний дотоод улс төрийн хэрэгцээг хангах төдий биш үр дүнд хүрч, хүч хэрэглэх ажиллагааг зогсооход туслах шийдвэрийг эрэх нь зайлшгүй чухал юм. Үүний хамт Оросын өрнөдийн түншүүд  болон арабын хэд хэдэн улсаас Сирийн байдлыг «хар,цагаан өнгөөр» нийт олны өмнө дүрслэж, хаалттай хэлэлцээний үеэр прагматик үйл ажиллагаа явуулж, байдал нэлээд хүнд түвэгтэйг хүлээн зөвшөөрч байна гэж Сергей Лавров тэмдэглэв.