Монгол улс эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдлын талаар дэлхийд нэлээд өндөр рейтингтэй болж, мөн үзүүлэлтээр Норвеги, Швед, Шинэ Зеланди зэрэг улстай бараг тэнцэв.Social Watch олон улсын олон нийтийн байгууллагаас ийм рейтинг зохиодог. Мөн байгууллага янз бүрийн салбарт эрэгтэй эмэгтэйн байдал ямар ялгаатай байгааг харгалзан үздэг. Эдгээр нь боловсрол, наслалт, орлого, ажлаар хэр хангагдсан түвшин болон эмэгтэй улс төрийн үйл ажиллагааг оролцуулан удирдах албан тушаал  хаших эсэх үзүүлэлт билээ.

Хөдөлмөрийн зах зээлд эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдал болон улс төрийн хүрээнд эмэгтэй их үүрэг гүйцэтгэх явдлыг  ямар нэг улсын эдийн засаг, ардчиллын хөгжлийн түвшингтэй холбон үздэг. Иймээс хөгжиж байгаа Монгол улс энэ рейтингээр хөгжингүй Япон улсаас түрүүлсэн нь сонин шуу. Харин эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдал эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээс шууд шалтгаалахгүй байна гэж Оросын ШУА-ийн Хүн ам  зүйн нийгэм-эдийн засгийн асуудлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зоя Хоткина үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Энэ нь улс орон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байдлыг адил тэгш болгох асуудлаар чухам ямар бодлого явуулж байгаагаас шууд  шалтгаална. Ямар нэг улсын эдийн засаг  хөгжингүй бус байсан ч  эрэгтэй эмэгтэйн талаар дэвшилт хууль тогтоомжтой байж болно. Тухайлбал, Монгол улс ба Дорнод Европ, урьд ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон улсуудыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Эсвэл Япон мэт улс  баян байсан ч   эр эмийн адил тэгш байдалд харшлаж мэдэх уламжлалтай байдаг. Дэвшилт хуулийн тухайд гэвэл ажил өгөгч ажилтныг сонгон авахдаа юуны түрүүнд  хүйс биш боловсрол, мэргэшилд нь анхаарал тавьдаг» гэлээ.

 Японыг бодоход Монгол улсад уламжлал нь эмэгтэйд ашиг тустай байна. Эдгээр уламжлал орчин цагийн нийгэм, даяарчлалын шаардлагад нийцэн үргэлжилж байна гэж Буриадын улсын их сургуулийн ажилтан Владимир  Родионов хэлээд

«Газар тариалангийн хэвшлийг бодоход нүүдлийн аж ахуйд эмэгтэйгээс илүү их зүйл шалтгаалдаг. Хөдөө аж ахуйн улсад эрэгтэй гол хүчин болсон. Харин нүүдлийн хэвшилд эрэгтэй байлдсан үед эмэгтэй мал маллаж, бүх аж ахуйгаа эрхлэж байсан. Эрэгтэй эмэгтэй хоёр адил тэгш эрхтэй болж, сурах ажиллах адилхан боломжтой байсан социалист үе ч нөлөөлж байгаа бололтой. Эцэст одоо материаллаг бус үйлдвэрлэлийн хүрээ өргөжиж байна. Тухайлбал үйлчилгээ, худалдааны салбаруудад эмэгтэй эрэгтэйтэй адил тэгш амархан болно. Түүнээс гадна монголын олонхи гэр бүлтэй  эмэгтэйчүүд ажиллаж байна» гэв.

Гэвч тус улсын эмэгтэйн байдал өө сэвгүй байна гэж үзэж болохгүй. Монголын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдэд саад болохгүй хүрээнд л идэвхтэй байна. Эмэгтэй улс төрийн амьдралд сулхан байр суурьтай. Товчхон хэлэхэд тэр ажиллаж чадна, шийдвэр гаргах эрхгүй гэж Владимир Родионов хэлээд

«Монгол бол эцгийн эрхт улс мөн.Эмэгтэй улс төрийн амьдралд ямар нэг үүрэг гүйцэтгээгүй уламжлалтай. Эмэгтэй улс төрчийг хуруугаа даран тоолож болно. Тэргүүлэх хоёр намын эгнээнд эмэгтэйчүүд байсан ч дан гүйцэтгэх, төлөөлөх төдий үүрэг гүйцэтгэж байна. Саяхан батласан сонгуулийн тухай хууль ёсоор нам бүрийн сонгуулийн цэст эмэгтэй 10-аас багагуй хувь эзлэх ёстой. Монголын идэвхтэй эмэгтэйчүүд мөн үзүүлэлтийг 30 хувьд хүргэхийн төлөө тэмцэж байна. Эрэгтэйчүүдийн үр нөлөөг бусниулж болохгүй хэмээн монголын элит үзэж, тус үзүүлэлтийг нэмэгдүүлэхээс татгалзаж байна» гэв.

Нэлээд их амжилт  гаргасан ШУ-ны доктор Цэрнчимэдийн Саранцацрал эмэгтэйчүүдийн ийм хоёрдмол байдлыг хөндөж ярив. Эрдэм шинжилгээний ажил маань ийм ахисан нь онц зүйлд тоологдох бололтой гэж  Монгол улсын  тэргүүлэх орос хэл судлаач Монголын ба Москвагийн их сургуулиудын профессор Саранцацрал хэлээд

 «Монгол улсад ШУ-ны доктор эмэгтэй цөөн. Тэд гол төлөв эмэгтэйн хувьд уламжлалт салбаруудад амжилт гаргаж байна. Ер нь ажилласаг удирдагчийн чанар шаардагдах юуны түрүүнд боловсрол, бизнесийн хүрээнд эмэгтэй олон. Харин шийдвэр гаргах хүрээнд цөөн» гэлээ.

Гэвч эм эрийн адил тэгш байдал эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргээр нь  хязгаарлагдахгүй байна. Одоо хөгжингүй орнуудад гэр бүлийнхээ өмнө авах үүргийг «жигдрүүлж» байна.Жишээ нь европын зарим улсад  эрэгтэй хүн хүүхдээ арчлахын тулд ээлжийн  амралтаа хэсэгчилэн авдаг. Тэгснээр эмэгтэй эрэгтэй хоёр ажил өгөгчийн хувьд адил тэгш болно. Хүний мэргэшлийг л харгалзан ажилд авдаг. Төр ийм замаар иргэдийнхээ чадавхийг дээд зэргээр ашиглана. Эмэгтэй илүү олон хүүхэдтэй болохыг хичээнэ гэж үздэг.

Монголын нийгэм үүнийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэхэд хэцүү. Монголын идэвхтэй эмэгтэйчүүд  одоогоор гэр бүлдээ онцгой үүрэг гүйцэтгэхээс татгалзах гээгүй. Монголын эрэгтэйчүүд гэртээ байж, гэрийн ажил хийхийг хүсэхгүй бололтой. Ингээд Монгол улсад эрэгтэйд ч эмэгтэйд ч таарах адил тэгш байдлыг хангахад дөхөж байна.