2014 оны Олимпийн тоглолтуудын бэлтгэл ажлын хүрээнд Сочи хотод  хосгүй экологийн аюулгүй байдлыг хэрэгжүүлж байна. Бүхий л ажлуудыг явуулахдаа  “ногоон “стандарт гэх  арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж барилгачид Олон нийтийн  зөвлөлийн хуралдаан дээр хэлж байв. 

”Ногоон” стандарт гээд байгаа нь олимпийн объектуудад шинэтгэлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг   шаардсан юм.  Энэ  нь тасалгааны  эрчим хүчний үр ашигтай шиллэгээ  болон эрчим хүчний хоёрдагч эх үүрсвэрийг ашиглах,  цахилгаан эрчим хүчний хэрэглээг харьцангуй  хэмнэх удирдлагын системийг автоматжуулах зэрэг юм. Түүнчлэн, барилгачид  нь Сочи хотын иргэдийн   болон энэ хотын зочдын  тав тухгүй байдлыг бууруулж,  барилга байгууламжуудыг хог хаягдлаар дарахыг  хориглохын зэрэгцээ   баригдаж байгаа барилгуудын орчин  тойрон  хэвийн хэмжээнээс илүү  шороо тоосонд дарагдах ёсгүй юм.

Барилгачдад тавигдаж байгаа шаардлагууд нь оросын хуулийн шаардлагуудаас 70 %   давж байгаа юм. Сочи хотод орчны байдлыг хянах зорилгоор  Росгидромет /Оросын ус цаг уурын газар / хяналтын  цогцолбор системийг автоматаар ажилд оруулжээ. Он лайн дэглэмээр  pogodasochi.ru сайтан дээр Имеретинскийн нам газар  болон  Красная поляна дахь объектуудын   бохирдолтын түвшин болон шороонд дарагдсан химийн үзүүлэлтийг  харж болох аж.

Нөгөөтэйгүүр, Сочийн Олимпийн тоглолтуудын хүрээнд шинэ объектууд баригдаж байгаа төдийгүй хуучин барилгуудыг хотын үйл ажиллагаанд зориулан  шинэчлэн засварлаж  байна гэж  байгалийн нөөцийн болон экологийн сайдын орлогч Ринат Гизатулин мэдэгдээд

«Сочийн Олимпийн тоглолтуудын бэлтгэл ажлын хүрээнд  “Олимпстрой” төрийн корпорацын төсвийн 10 гаруй хувь нь    байгалт орчныг хамгаалах зорилгоор зарцуулагдаж байгаа юм. Гэхдээ энэ нь зүгээр нэг арга хэмжээг нөхөхөд бус, харин цэвэрлэгээний байгууламжийг  байгуулах, шугам сүлжээний, орон сууцны объектуудын болон цахилгаан станцын  тогоонуудыг илүү хор хөнөөлгүй   эх булаг руу  шилжүүлэх хийгээд хог хаягдлыг шинэ  объектуудад  байрлуулах зэрэгт зориулагдаж буй юм.  2012-2013 онуудад  энэхүү томоохон блок ажил  дуусах  үед Сочийн экологийн   байдал илүү сайжирсан байх юм» гэлээ.