Япон улс түүхэнд анх удаа БНХАУ-ын 65 тэрбум юанийн төрийн облигациудыг худалдан авах зөвшөөрөл Бээжингээс авсан гэж өнөөдөр Японы сангийн сайд Зюн Азуми мэдэгдлээ. Энэ хэлэлцээр азийн том хоёр улсын эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх ёстой гэж Франс Пресс агентлаг сайдын хэлснийг үндэслэн тэмдэглэжээ. Бээжин,Токио хоёр дэлхийн эдийн засаг буурсан нөхцөлд азийн санхүүгийн зах зээлийг тогтворжуулах өргөн цар хүрээтэй тохиролцооны хүрээнд  мөн хэлэлцээр 2011 оны 12-р сард байгуулжээ. Бусад улсыг бодоход Хятад  төрийн өрийнхөө үнэт цаасыг чөлөөтэй худалдан авахыг  хөрөнгө оруулагчдад зөвшөөрөхгүй байна. Хятад АНУ-ын эрсдэлтэй доллараас холдож японы иенээр алт валютын сангаа арвижуулж байна. Японы ерөнхий сайд Ёсихико Нода, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нар 2011 оны 12-р сард Бээжинд  хэлэлцээ хийж, Япон улсаас хятадын облигацийг худалдан авах тухай   хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Мөн талууд гуравдахь улсын валютын солилцооны ханштай холбоотой эрсдэлээс сэрэмжлэхийн тулд  хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтад  үндэсний валютаа илүү өргөн ашиглахаар тохиролцсон байна.