БРИКС бүлэгийн орнуудын долларын ашиглалтаа бууруулах нь үндэслэлтэй бөгөөд ямар  нэгэн  утга учиртай эрсдэлгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Бразиль, Орос, Энэтхэг,Хятад болон Өмнөд Африк  нь төлбөр тооцоо хийхдээ зөвхөн америкийн валютыг өсгөх  төлөвгүй байгаа юм. Энд үндэсний валютаар хийх харилцан зээлийн тухай яригдаж байна. Бүлэгийн гишүүдийн хоорондын гэрээнд 3-р сарын 29-нд  Нью-Делид болох дээд хэмжээний уулзалт дээр гарын үсэг зурах  ажээ.

Америкийн валютыг “огцруулах” өвөрмөц саналыг Хятад улс гаргажээ. Долларын  ирээдүйтэй холбоотой эрсдлийг бууруулах  шаардлага нь мэдээж юм. АНУ-ын Төрийн зээл 15 их наяд доллароос давж гараад байгаа бөгөөд, уг  валют нь сүүлийн жилүүдэд бараг хяналтгүй хэвлэгдэж  байв.Ийм нөхцөлүүдэд  Бээжингийн санаачилга нь ойлгомжтой, тууштай юм гэж эдийн засагч Александр Осин “Оросын дуу хоолой” радиод тайлбарлав.

«Чухамдаа Хятад бол одоогийн эдийн засаг нь үр ашиггүй, эрсдэл үүсгэж байна  гэж мэдэгдэж байгаа юм.   Хятад улсад 3 их наяд доллар нөөцөнд бий.  Тэрээр эрсдлээс хамгаалах аюулгүй дэргүйгээр   нэг өдөр бүгдийг алдахыг хүсэхгүй байна. БНХАУ нь харилцан ажиллагаатай механизмын системийг  түүний  бүтээгдэхүүнийг импортлогч хоёрдагч орнуудтай болон тус улсад түүхий эд  нийлүүлэгч  орнуудтай   байгуулж буй юм. Улс-төр, эдийн засгийн салбарт дэлхийн олон туйлт  эдийн засгийн  бүтцийг чангатгах ажил явагдаж байна. Энэ бол хэвийн байдал юм» гэж Александр Осин хэллээ.

Жилийн өмнө хятадын Саньянд болсон дээд хэмжээний уулзалтан дээр  БРИКС-ийн орнуудын ерөнхий гэрээг  гишүүн орнууд байгуулсан билээ. Тэрхүү гэрээгээр төлбөр тооцоог үндэсний валютаар харилцан хийхэд шилжиж буйг тунхагласан юм. БНХАУ –ын Төв банк мэдэгдэлдээ,  10  тэрбум юанийг тусгай санд гаргаж байгаа гэсэн юм. Оросын Төв Банк  ч мөн санхүүжилт хийхээ  зөвшөөрсөн юм. 

2012 оны 3-р сарын сүүлчээр Нью-Делид магадгүй уг баримт бичгийг үзэглэх байх.  Чухамдаа энэ процессыг амьдруулж  байна гэсэн үгийг  шинжээчид үзэж байна.  Гэхдээ асуудал бол дан ганц эрсдэлд л оршиж байна. Энд дүгнэлт өгөхөд түвэгтэй юм. Оросын хувьд бол энэхүү алхмын үр дагаварыг таамаглахад хэцүү гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн  тэргүүн Никита Кричевский  тэмдэглээд

«Улс орнуудад худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэх шаардлага байдаг юм. Үүнтэй зэрэгцэн түүхий эдийн гол зах зээлийн түүх  доллароор хийгдэж ирсэн юм. Төлбөр тооцоо хийхэд хамгийн тохиромтой валютаас буюу доллароос зайлсхийх гэсэн бүхий л чармайлт нь  түүхий дэийн зах дээр амжилтгүй болж байсан юм. Бусад бараануудын төлбөр тооцоог хийхдээ буюу Орос улс нь БРИКС-ийн  гишүүн орнуудад  түүхий эдээс гадна үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд Москва түншүүдтэйгээ үндэсний валютаар төлбөр тооцоо  хийхэд шилжиж болох юм» гэлээ. 

БРИКС-ийн орнууд нь хэзээ нэгэн цагт үндэсний валютаараа чадавхитай бүрэн  төлбөр тооцоо хийх тухайд ярихад эрт байна гэдэгтэй шинжээчид  санал нэг байна.  Экспортын бүтэц болон  түүний чиг зорилго ч   янз бүр байна. Гэхдээ доллароос аажмаар холдох нь дэлхийн эдийн засгийн нэг чиг бөгөөд БРИКС-ийг хөгжүүлэх үүднээс чухал шат болж мэдэх юм.