3-р сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг Орос улсад хэлэлцсээр байна. Хууль ёсны сонгууль болсон хэмээн үзэж, үр дүн нь тодросон. Нийт сонгогчдын  63,6 хувийн санал авсан Владимир Путин төрийн тэргүүнээр сонгогдов. Эсэргүүцлийн арга хэмжээ болон өнөөгийн засаг захиргааг дэмжигчид, мөн эсэргүүцэгчдийн олон мянган хүний жагсаал цуглаан  сонгуультэй холбогдсон нь  гол онцлог болов. Гэвч сонгуулийн дараагаар эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн намжив. 3-р сарын 10-нд Москва хотын төвд болсон сөрөг хүчний цуглаанд санснаас цөөн хүн оролцов. «Оросын дуу хоолой» радиогийн сэтгуулчид сөрег үзэлтэй хүмүүсийн дотор санал асуулга явуулж, Орост эсэргүүцлийн хөдөлгөөн цаашдаа ямар чиглэлтэй болохыг  тодрууллаа.

Янз бүрийн үнэлгээгээс харахад 10 -аас  20 мянга хүртэл хүн 3-р сарын 10-нд оросын нийслэлийн төвд цугларсан байна. Харин 50 мянган хүн оролцоно гэж зохион байгуулагчид нь үзэж байсан. Одоогоос нэг сарын өмнө бараг 100 мянган хүн ийн цуглаан жагсаалд оролцож байсныг тунгааж үз л дээ.

Санал хураалтын явцад зөрчил болон сонгуулийн үр дүнг гуйвуулах тохиолдол гарсан гэж сөрөг хүчний төлөөлөгчид эрх баригчдыг зэмлэж байна. Харин ялимгүй зөрчил гарсан хийгээд тэдгээр нь сонгуулийн үр дүнд нөлөөлж чадаагүй гэж  ажиглагчид мэдэгдэв. Ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин ч ямар нэгэн зөрчил гарсныг үгүйсгээгүй юм.

 Гэвч эсэргүүцэгчид тэмцлээ цаашид үргэжлүүлэх бодолтой байна. «Зүүний фронтын» удирдагч Сергей Удальцов бусдаас илүү радикал үзэлтэй байх шиг байна. Тэр маш олон хүн оролцох эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахын төлөө байна. Удальцов энэ тухай «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

 «Орост засаг захиргаа хууль  ёсны эсэхтэй холбогдон хямрал гарсан. Иймээс бид кампанит ажиллагаагаа үргэжлүүлэхээр тохиролцсон. Тэмцэл хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуулиос хойш зогсоогүй. «Шудрага сонгуулийн төлөө» кампанит ажиллагааг «Шудрага хууль ёсны засгийн» төлөө ажиллагаа солих юм. Владимир Путин ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө  сүүлийн үед хамгийн том орох «Сая сая хүний марш» эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Хугацаагүй арга хэмжээг эхлүүлж, цуглаан хийх газраас хаашаа ч явахгүй байж болно. Гэвч бүх арга хэмжээ хуулийн хүрээнд явагдах ёстой» гэлээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийсэн оросын шинжээчид тус  хөдөлгөөн бутарч, удирдагчды нь  эгнээ хагарсныг дурдав. Анархист үндэсэрхэг үзэлтнүүд ба «ногоон» либерал, коммунист намуудын гишүүд ам хэлээ ололцохгүй байна. Сөрөг хүчин хэд хэдэн радикал  ба эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж эхлэх бүлгүүдэд хуваагдаж болзошгүй.

Орос улсад улс төрийн өргөн цар үрээтэй шинэтгэл явуулах нь сөрөг хүчний гол урианы нэг билээ. Эдгээр уг яриаг давтсаар л байна. Харин улс төрийн шинэтгэл явагдаж эхлэсэн нөхцөлд тэгж байна. Жишээлбэл, ерөнхийлөгч Медведевээс улс төрийн системийг либералчлах тухай багц хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулсан бөгөөд эрх баригчдын төлөөлөгчид оросын сөрөг хүчний удирдагчидтай нэг бус удаа уулзсан юм. Оновчтой яриа хэлэлцээ ба ухаалгаар харилцан найр тавих явдал нийгмийг нягтруулах үндэс болохыг  засаг захиргаа ойлгож, эсэргүүцэгчдийн талаар угтан дэмжих алхам хийгээд байна.