Саран дээр десант буулгаж, Нарны аймгуудыг судлах  сансрыг эзэмших хөтөлбөрийг Орос улсад боловсрууллаа. Төлөвлөж буйгаар, ойрын 18 жилийн хугацаанд Саран дээр буух нисгэгчтэй нислэг болон тэнд олон өдөр ажиллах экспедицийг буулгах аж.Түүнчлэн, Ангараг гариг дээр судалгааны станцыг байгуулах  юм. Олон улсын сансрын станцын  үр ашигтай ажиллагааг дэмжих үүднээс сансрын  олон удаагийн тээврийн хөлгийг үйлдвэрлэх юм.  Оросын тойрог замын хиймэл дагуулын бүлгийг нэмэгдүүлэхээр болоод байна. Түүнчлэн, сансрын орон зайн  дэлхий орчмын хог хаягдлыг болон  солир утаат одны аюулыг   бууруулах  Орос улсын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр төлөвлөж буй юм.