ОХУ-ын ОБЯ-ны алдарт “Центроспас” баг мягмар гаригт 20 нас хүрч байна. Эх орны аврах технологийн ихэнхи багууд бол “Цетроспасын” болосвруулсан төслүүд юм. Аврах багуудын аврагчид  онцгой  байдлын бүхий л төрлүүдэд ажиллаж чадах бөгөөд ямарч нөхцөлд 14 хоног бие даан ажиллаж чадах юм. Харин агаарын госпиталь нь сүйрэл гарсан газар дээр цаг минуттай уралдаж ажилладаг бөгөөд “Центроспасын “ эмч нар  хамгийн хүнд мэс заслуудыг хийдэг юм. Багийн ажилтанууд дэлхийн болон Орос улсын  аль ч  цэг рүү, ямар ч цаг үед 3 цагийн дотор нисэхэд бэлэн байдаг юм. Отрядад нийт  600 гаруй хүн ажилладаг.Ажилтан бүр 6 -15 хос  мэргэжилтэй. Энэ нь инженер, усанд шумбагч, ууланд авирагч, гал сөнөөгч, нохой сургагч, агуй судлагч болон эмнэлгийн бага эмч, эх баригч, сувилагчийн мэргэжил эзэмшсэн байдаг байна.“Центроспасын” ажилтанууд  байгуулагдсан хугацаанаасаа хойш  дэлхий дахинд 200 гаруй томоохон мэс заслуудыг амжилттай явуулж, 6 мянга гаруй хүнийг аварчээ.