НҮБ-ын АЗ  Ливийг дэмжих эрх мэдлийн мандатыг нэг жилээр сунгав. Даваа гаригт  болсон НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны тавьсан илтгэлд  ийм санал агуулагдаж байв. Энэхүү эрх мэдлийн зорилтуудад Ливийн ардчилал, аюулгүй байдлыг хангах, зэвсэг хорогдуулах гэрээ зэрэг оржээ.  НҮБ –ын АЗ Ливид  хэлмэгдэлт явагдаж байгаа тухай, хууль бус баривчилгаа болон шүүхээс гадуур хийгдэж байгаа харгис үйлдэл, өш хонзонгнолын тухай ирж байгаа  мэдээлэлд  түгшиж буйгаа илэрхийлэн эрх баригчдыг  хүний эрхийг зөрчил гаргахгуй   байхыг уриалав.  НҮБ-ын АЗ -ийн  гаргасан тоо баримтаар, ливийн “хувьсгалчид асны ” байгуулсан гяндангуудад ямарч шүүх, мөрдөн байцаалтгүй  6 мянга орчим иргэд хоригдож байгаа төдийгүй, тэдний ихэнхи нь өнгөрсөн жил хороогдсон ливийн удирдагч Муаммар Каддафийн талынхан ажээ.