Ойрхи-дорнодын  улс-төрийн үйл явцыг зохицуулах Олон улсын зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч “дөрвөлийг“ үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавров уриалав.”Дөрвөл” нь байнгын ажлын дэглэмд шилжин  орох ёстой бөгөөд палестин-израилийн томоохон хэмжээний яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхэд бүхий л бололцоог бий болгох чиг зорилготой юм гэж Сергей Лавров НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр мягмар гаригт хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр “дөрвөлийн” АОЛ-ийн бүтэцтэй илүүтэй нягт хамтран ажиллах тухай оросын санал, санаачилгын чухлыг дахин онцлон тэмдэглэв. Түүнчлэн,  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын хэлснээр,  Орос улс нь өнгөрсөн 1-р сард  Амманд Израиль, Палестины хооронд  цуврал  уулзалтыг зохион байгуулсан  Йордани санаачилгыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа ажээ.  Олон улсын “дөрвөлд “ зуучлагчдаар Орос, АНУ, Ех болон НҮБ орж байна.