Сирийн байдлыг зохицуулах механизмыг бий болгохын тулд НҮБ-ын АЗ-йн бүх гишүүд   санал зөрөлдөөнтэй байгаа бүх асуудлаа даван туулах ёстой, үүнийг хийхэд хүнд хэцүү нь мэдээж юм. Үүнтэй холбогдсон мэдэгдэлийг  даваа гаригт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хийв. “Бид саналаа нэгтгэхгүй байгаа  цагт зохицуулах механизм ажиллахгуй” гэж Нью-Йоркд хийсэн богино хэмжээний хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа  мэдэгдэв. Лавров тэмдэглэхдээ,Москва байнга сирийн засгийн газартай холбоотой байгаа бөгөөд байдлыг зохицуулахыг шургуу уриалж байгаа юм. Гэхдээ бүх зүйл зөвхөн Орос улсаас шалтгаалахгүй гэж Лавров цохон тэмдэглэжээ.” Жишээ нь,  АНУ-ыг мөн адил Афганистан дахь хүчирхийллээ зогсоохыг мөн нэгэн адил хүсч байна. Гэтэл тэр бүр тэдний эрхэнд бус  байна” гэж сайд хэлэв. Түүний ярьж байгаагаар, Сирийн эрх баригчид нь зэвсэгт бүлгэллийн эсрэг дайтаж байгаа бөгөөд ялангуяа “Аль-Каида” аж. НҮБ-ын АЗ нь телевизийн мэдээгээр харуулсан олон нийтийн санал бодолд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах биш, харин хүчирхийллийг  зогсоох зорилготой байх ёстой юм гэж С.Лавров үзэж байна.