АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн  Леон Панетта ням гаригт афганы 16  энгийн номхон иргэд рүү  гал нээсэн цэрэгт цаазлах ял оноож магадгүй гэж үзэж байна.  Пентагоны тэргүүн сэтгүүлчидтэй уулзахдаа, энэхүү  явдал нь АНУ-ын Афганистан дахь үйл ажиллагааны стратегийг унагах боломж өгөхгүй гэж цохон тэмдэглэлээ. Пентагоны тэргүүний хэлснээр, сахилга алдсан цэргийн  шалтгаан хараахан тодорхойгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан тэр хэлэхдээ, “ганц нэг тохиолдол  “  нь Афганистанд бодит амьдрал дээр юу болж буйг харуулж чадахгуй гэжээ. АНУ-ын Төрийн департамент энгийн номхон иргэдийн эсрэг буудсан явдал нь Кабул, Вашингтон хоёрын  харилцаанд  сөргөөр нөлөөлөн магадгүйд түгшиж байгаагаа илэрхийлэв. Өмнө нь, афганы Кандагар мужид алба хааж байгаа америкийн армийн түрүүч    афганы нэгэн тосгонд айлуудын гэрт дайран орж,  16 энгийн иргэдийг  буудан алсан тухай мэдээлж байсан билээ. Алагдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байжээ.