Өнөөдөр 3-р сарын 12-нд Интернет дэх үг хэлэх эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр энэ эрх чөлөөний хил хязгаарын тухай маргаан илүүтэй сонсогддог юм. Цахим үгийг “эрх чөлөөгөөр далимдуулж” хортойгоор ашиглах нь олонтаа гэж шинжээчид ярьж байна гэхдээ энэ нь Сүлжээнд орох эрх чөлөөг буюу нийгмийн ач тусаас татгалзана гэсэн үг биш юм.

Интернет дэх үг хэлэх эрх чөлөөний өдөр нь 4 жилийн настай юм. ЮНЕСКО-гийн ивээл дор “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага энэ өдрийг санаачилсан юм. Интернет болон түүний хамгийн олон янзын дуу хоолойтой хэсэг болох блогийн хүрээ ийм агуу их хүчин чадалтай гэдгийг2008 онд хэн ч мэдэрч чадахгүй байсан юм. Нийгмийн сүлжээ болон блогийг өнөөдөр шинжээчид иргэний медиа гэж нэрлээд байна.

Блогийн хүрээ үйл явдалд хандах хурд хүчин чадлаараа уламжлалт ОНХМХ-үүдээс дутахгүй байна. Цахим үгийн улс төрд нөлөөлсөн тод жишээ бол нийгмийн сүлжээнүүд “арабын хаврын” үеэр дуу хоолойгоо цууриатуулсан явдал юм. Ихэнх тохиолдолд тэд босогчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулаж чиглүүлэх төв болж байлаа.

12-р сард болсон парламентын, 3-р сарын эхэнд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОУ-д нийгмийн сүлжээ болон блогийн хүрээ төр засаг болон сөрөг хүчний олон нийтийн индэр болж байлаа.

Мэдээж хэрэг эрх чөлөө хаана байна тэнд хортойгоор ашиглах байдал байнга гардаг. Цахим үгийн эрх чөлөөгөөр далимдуулсан хэд хэдэн оронд интернетийг цензурдэх байдлаар хариулсан юм. Бүр сөрөг хүчний блогерүүдийг баривчилсан юм. Мэдээлэлийг өөрийн маягаар “шүүлтүүрдэж” эхэлсий хариуд  “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага “Интернетийн дайснуудыг” нэрлэсэн байна. Эдгээр нь Мьянма, Хятад, Куб, Иран, Хойд Солонгос, Саудын Арав, Сири, Туркмен, Узбек, Вьетнам улсууд юм. Сүлжээг цензурдэхийг ОУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин эсэргүүцэж байна. Онлайн үг хэлэлтийн эрх чөлөөг хортойгоор ашиглаж байгаа явдал Сүлжээний хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс түүнийг зохицуулах ямар нэгэн механизм бий болгохыг шаардаж байна гэж олон шинжээчид үзэж байна.

Интернет дэх үгийн эрх чөлөөний төлөө тэмцэхдээ, “сүлжээн дэх чөлөөт хөдөлгөөн болон түүн дотор аюулгүйгээр хэрэгтэй зүйлээ олж авах” хоёрын хооронд харилцан буулт хийх хэрэгтэй гэж интернет шинжээч Илья Сачков тэмдэглээд

 «Интернет дэх үгийн эрх чөлөөний тухай ярьж байгаа хууль эрх зүйг хамгаалагчид, аюулгүй байдал гэдэг бол эрх чөлөө, ямар нэгэн контентоос үүсэж болох эрсдэл хоёрын харилцан буулт гэдгийг ойлгох ёстой. Би улс төрийн контентуудыг хэлээгүй, хүүхдийн порно, хорлон ажиллагаа явуулж байгаа хөтөлбөрүүд, залилан хийж байгаа сайтуудыг хэлж байгаа юм. Эдгээр контентуудыг хаах шаардлагатай гэж би үзэж байна» гэлээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага “хараанд байгаа орнууд” гэдэг өөр нэг цэсээ өргөжүүлэхээр шийдсэн байна. Энэ цэст санамсаргүйгээр Орос, Франц, Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос, Казахстан улсууд болон бусад хэд хэдэн орнууд багтсан байна. Интернет дэх үгийг эрх чөлөөг хамгаалагчид эдгээр улсууд нь хүмүүсийн мэдээлэл авах хүртээмжийг хязгааарлахыг оролдож байна гэж буруутгасан байна. Интернет дэх эмх замбараагүй байдлыг эмхлэх гэсэн ямар нэгэн улсын оролдлогыг Сүлжээн дэх мэдээлэлийн хөдөлгөөнийг хязгааарлахыг оролдож байнга гэж үзэх юм бол Интернет дэх үгийн эрх чөлөөг хамгаалагчдын сэтгэлд нэг ч улс тохирохгүй бололтой.