Сирийн мөргөлдөөнд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох хувилбарыг АНУ болон түүний холбоотнууд хэлэлцэж байна. Нэргүй эх сурвалжаас иш татан америкийн ОНХМХ-үүд ингэж мэдээлсэн байна. Энгийн номхон иргэд болон дүрвэгсэдийг хамгаалах нь энэ ажиллагааны зорилт байх ёстой гэж тэд үзэж байгаа юм. Харин үнэн чанартаа зэвсэглэсэн сөрөг хүчинд шууд дэмжлэг үзүүлж Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах зорилготой юм.

Чухам хэнтэй зөвшөлцөөн хийж байгаа хийгээд түншүүдийнх нь бүрэлдхүүн тодорхой бус байна. Эвслийн бодит оролцогчдын санал зөрөлдөж байгаа гэж мэдээлж байна. Яг одоо цэргийн ажиллагаа явуулах боломж хүн бүрт эргэлзээ төрүүлж байна. Тэр тусмаа Сири улсын ПДХ системд цохилт өгөх хувилбар бүр ч их эргэлзээ төрүүлж байна. Сирийн агаарын орон зайд хяналт тогтоохыг оролдох үеэр тэдний АЦХ оросын үйлдвэрийн шинэхэн пуужингуудтай тулгарна гэдгээс Барууныхан айж байна. Сирийн ПДХ систем ийм пуужингуудаар зэвсэглэсэн юм. Сирийн хямралыг хүчээр шийдэх талынхан зөвхөн пуужингаас айгаагүй гэж Стратегийн үнэлгээ, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко итгэлтэй байна.

«Сири улсад цэргийн түрэмгийлэл одоо үйлдэхгүй.Энэ мөргөлдөөний бүх оролцогчидод энэ нь хэтэрхий өндөр үнээр олдох болно. Сирийн арми болон сирийн ПДХ системийн хүч чадал НАТО-тай дайтахад хүрэлцээтэй гэж хэлж байгаа юм биш. Түрэмгийллийн геополитикийн хор уршиг нь маш хүнд байх болно. Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтворгүй байдлаас болж нефтийн үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Түүнээс гадна цохилтод хамгийн түрүүнд Израиль улс өртөнө. Барууныхны цэргийн түрэмгийллийн дараа засгийн эрхийн төлөө бодитойгоор өрсөлдөх, засгийн эрхийг авах цорын ганц хүч бол лалын хэт үзэлтнүүд юм. Тэднийг Саудын Арав, Катар улсууд дэмжиж байгаа билээ. Израиль улсад эерэг ханддаг нэг ч лалын хэт үзэлтнүүд энэ дэлхийд байхгүй» гэж Сергей Демиденко хэллээ.

Сирийн засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаанд барууныхан шууд оролцох нь одоо ухаан санаанд оромгүй зүйл. ОУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Ахмедов үүнд анхааралаа хандуулаад «Энгийн номхон иргэд маш нягт суурьшсан дүүрэг болон засгийн газрын объектуудыг бөмбөгдөж, Сири улсад цэргээ оруулахыг АНУ болон Барууны тэргүүлэх нэг ч орон зүрхлэхгүй. Эвлэршгүй сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх, Дамаскт улс төрийн даралт шахалт үзүүлэх зэргээр хязгаарлах болов уу» гэлээ.

Сири улсад АНУ цэргийн хүч хэрэглэж магадгүй гэсэн мэдээлэлийн утга учир нь тэгвэл юунд байгаа юм бэ? Нэгдүгээрт энэ нь сирийн сөрөг хүчний зэвсэглэсэн отрядуудыг сэтгэл санааны хувьд дэмжих гэсэн цуу яриа байж болох юм. Тэдний эгнээнд пакистан, афганистан, ливийн хөлсний алуурчид байлдаж байгаа ч гэсэн тэд одоо ялагдал хүлээгээд байгаа юм. Хоёрдугаарт энэ цуу яриа нь Башар Асадыг эвлэршгүй эсэргүүцэгчид байгаа тус бүс нутаг дахь АНУ-ын түншүүдээ тайвшруулах гэсэн дохио байж болох юм. Өөрийнхөө холбоотнуудыг ялагдал хүлээдэг үйл гүйцэлдэх үйл хэрэгт татаж оруулсан гэсэн хэл аманд орооцолдохыг Вашингтон хүсэхгүй байгаа бололтой. Одоохондоо америкчууд нөхцөл байдал сирийн сөрөг хүчинд ашигтай эргэнэ гэсэн итгэл найдвартайгаар хүлээж байна. Харамсалтай нь ийм найдвар улам л бага болсоор байна.