АНУ-ын цэргийнхэн оролцсон ээлжит шуугиан афганистанд дэгдлээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар ням гаригийн шөнө америкийн цэргийн баазаас хэсэг согтуу цэргүүд Кандагар мужийн нэгэн суурингийн айл айл руу орж эмх замбараагүй буудаж эхэлсэн байна. Энэ үедээ согтуу цэргүүд инээлдэж байжээ. 16 хүн амь насаа алдснаас 9 нь хүүхэд байжээ.

Энэ байдал үнэхээр “эмгэнэлтэй, ухаан санаанд багтамгүй зүйл” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна. Афганы удирдагчидад явуулсан илгээлтдээ Обама “үнэхээр сэтгэл өвдөж байна” гэж бичсэн байна. Харин Пентагоны удирдагч Леон Панетта “мөрдөн байцаалт бүрэн хэмжээгээр явагдаж байна” гэж афганы ерөнхийлөгч Хамид Карзайд өөрийн зүгээс мэдээлсэн байна. Буудсан хүн ганцаараа байсан ба түүнийг баривчилсан гэж Пентагон мэдээлжээ.

 Энэ эмгэнэлт явдал Афганистанд явуулж байгаа АНУ-ын бодлогод нөлөөлөхгүй гэж хоёр намын америкийн сенаторууд мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцож байгаа БН намын сенатор Жон Маккейн цэргийн үйлдлийг буруушааж байна гэхдээ кандагарын хядлагыг цэргийг хугацаанаас нь өмнө гарах шалтаг болгож болохгүй гэж хэлсэн байна. Харин сонгуулийн өмнөх сунгаанд оролцож байгаа БН намын өөр нэг өрсөлдөгч Ньют Гингрич аль болохоор тэндээс хурдан гарах хэрэгтэй гэж үзэж байна.

Ийм байдал гарах хөрсийг өөрийн цэргүүдийнхээ хүмүүжлийн барьцаанд ороод байгаа АНУ-ын удирдагчид олон жилийн туршид өөрсдөө бий болгосон гэж Геополиткын асуудлын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов үзэж байна. Америкийн цэргүүд бусад ард түмэнд хүний эрх, эрх чөлөөг олгодог гэж байнга тэдний тархийг угааж байна. Тэр юу ч хийлээ гэсэн түүнийг өршөө нь түүнийг афганы юм уу, иракын хуулиар шийтгэхгүй. Хамгийн наад зах нь америкийн тавлаг шоронд хэдэн жил л сууна биз. Иймэрхүү үзэл бодол афганистанд байгаа цэргүүдийн ухамсарт шингэсэн байгаа гэж Леонид Ивашов үзэж байна.

«АНУ-ын цэргийн ажиллагааг ард түмэн хүлээж авахгүй байгаа гэдгийг цэргийнхэн харж байна. Америкийн ардчилалыг угтан тосохын оронд зэвсэг барин дайтаж байна. Эсэргүүцэлтэй тулгарсан америкчууд харигслаж эхэлж байна. Цэргүүд амь насаараа дэнчин тавьж байгаа гэдгээ ойлгож эхэлдэг байна. Тэдэнд хангалттай цалин төлдөггүй бололтой. Үүний үр дүнд цэргийн албан хаагчид өөрийгөө удирдаж чадахаа больдог байна гэж Леонид Ивашов хэллээ.

Кабулын ойролцоох Баграм нисэх баазад 2-р сард хэд хэдэн Коран судар шатаасны эргэн тойрны шуугиан Афганистанд намжаагүй л байна. Америкийн объектуудыг дайрах эсэргүүцлийн ажиллагаа улс орон даяар өрнөсөн юм. Үүний үр дүнд 29 жагсагчид, 6 америк хүн амь насаа алдсан байна. Эдгээр эмгэнэлт үйл явдлууд тус улсын байдалд заавал нөлөөлж таарна гэж Леонид Ивашов тэмдэглээд

«Афганы эсрэг чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагаа, сүүлчийн энгийн номхон иргэдийг буудан хороосон явдалд зэрэг нь Афганистаныг дэлбэрэлтийн байдалд хүргэнэ. Зөвхөн талибууд ч биш Карзайн дэглэмийн цэргийн албан хаагчид, зүгээр л энгийн номхон иргэд ч дайтах болно. Америкийн эсрэг жагсаал цуглаан ч биш бүр бослого ч гарч мэднэ» гэлээ.

Хүн ам зүйн хүрээлэнгийн ажиглах зөвлөлийн дарга Юрий Крупнов үүн дээр саналаа нэмэрлэж байна. «Байдал цаашид улам хурцдах болно, арван жилийн эзэгнэл зүгээр өнгөрөөгүй. АНУ-ын тусламжтайгаар 10 жилийн өмнө түлхэн унагаагдагсдын талынхан, тоо томшгүй олон байлдааны улмаас амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд өшөө хонзонгоо авах болно. Харин улс төрийн тавцан дээр гадаадын цэргүүдийн ихэнх нь гарсны дараа төрийн эрхийн төлөө наймаалцаан эхлэх болно» гэж Юрий Крупнов хэллээ.

2014 онд гадаадын цэргүүд гарсны дараа Кабулд төрийн эрхэнд хэн гарах нь америкчуудад нэг их сонирхолтой биш байгаа бололтой, ийм учраас тэд одоо талибуудтай холбоо тогтоож эхлээд байна. Тус улсад хэв журмыг сахиулж ч чадсангүй, америкийн талыг барьсан дэглэмийг ч бий болгож чадсангүй. 2014 оноос хойшхи америк, афганистаны стратегийн түншлэлийн гэрээ байгуулах тухай хэлэлцээрийн хувь заяа ч манан будантай байна даа хөөрхий!