ОУ Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж ОБЯ мэдээллээ. Оросын гадаад бодлогын байгууллага, ОБЯ-ны хамтын хүчин чармайлтын дагуу энэ ойрхи дорнодын орны иргэдэд зориулсан хүмүүнлэгийн ачаатай хоёр нисэх онгоц өнөөдөр Дамаск руу нислээ. Энэ ачаанд майхан, хөнжил, лаазалсан мах, элсэн чихэр, хүүхдийн тэжээл, сав суулганы иж бүрдэл, эвхэдэг хээрийн гал тогооны хэрэгсэл зэрэг орсон байна. Ачааны нийт жин нь 78 тонн юм. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нар уулзах үеэрээ сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай хэлэлцсэн юм. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар үзүүлэх тусламжийг идэвхижүүлэх шаардлагатай гэж Москва үзсэн юм. НҮБ-ын АЗ дээр болсон хэд хэдэн хаалттай зөвлөлдөөний дараа ОУ-ын саналыг дэмжсэн юм.