Өөрөө хэзээч амьдрахгүй байж Хятадад хүмүүс байр худалдаж авдаг болсон байна. Хэдхэн жилийн дотор тус улсад Ордос гэдэг суурин газар бий болжээ. Ордос нь жилийн 4%-ийн хүүтэй орон сууцны зээлээр үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгө оруулалтын оршуулгын газар болжээ. Элит орон сууцны хавтгай дөрвөлжин метр болгон барилга баригдаж эхлэхээс өмнө аль хэдийнээ зарагдаж дуусжээ. Олон үзүүлэлтээрээ Ордос нь амжилттай хөгжлийн үлгэр жишээ юм. Түүний ойролцоо нүүрс болон хийн томоохон орд газар байгаа ба дэд бүтэц хурдан хөгжиж байна. Харин энэ хотод хүн л дутуу байна. Төлөвлөгөө ёсоор тэнд 500 мянган хятадууд амьдрах ёстой. Үнэн чанартаа одоо тэнд мянга хүрэхтэй үгүйтэй нутгийн иргэд л амьдарч байна. БНХАУ-д ийм  хүн амьтангүй хотууд хэдэн арваараа бий болоод байна. Тэгсэн хирнээ хоёрдох, гуравдах байр худалдаж авах эрэлт хэрэгцээ өндөр байна. Хүн амын үндсэн хэсэгт хүртээмжтэй орон сууц Хятадад бага хэвээрээ л байна. Хэрвээ 10 жилийн дотор хий үзэгдлийн хотуудын асуудлуудыг шийдэхгүй бол хятадад орон сууцны зээлийн дампуурал, хямрал зайлшгүй билээ. Энэ дампуурлаас эдийн засгийн томоохон хямрал хүртэл ганц л алхам байдгыг дэлхийн туршлага харуулж байна.