Афганистан дахь америкийн цэргүүдийн буудаж алсан энгийн номхон иргэдийн төрөл төрөгсөдөд хандаж алан хядах “Талибан” байгууллагын гишүүд тэднээс өшөөгөө авна гэж амаллаа гэж “Жихадын дуу хоолой” интернет портал дээр байрлуулсан мэдээлэлд өгүүлсэн байна. Энэ буудлагаас болж хүүхэд эмэгтэйчүүд голдуу 15-17 хүн алагдсан юм. “Талибуудын нэрлэдгээр Лалын эмират Афганистан улс энэ зэрлэг балмад ажиллагаанд амь үрэгдэгсдийг  эмэгнэн гашуудаж, булаан эзлэгчид, зэрлэг алуурчдаас цусан өшөө авна гэдгээ төрөл төрөгсөдөд нь амлаж байна гэж” мэдээлэлд бичсэн байна. Энэ эмэгнэлт явдал ням гаригийн өглөө Кандагар мужийн Панджваи гацааны Зангабад сууринд болсон юм. АНУ-ын ЗХ-ний түрүүч цэргийн баазаасаа гарч энгийн номхон афганчуудын гэрт орж тэднийг буудаж алсан байна гэж зарим нэг ОНХМХ-үүд мэдээлсэн байна.