0БНАСАУ, Өмнөд Солонгос улсуудын хоорондох хилийн цэрэгжилтгүй бүсэд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны 3-р сард очихоор төлөвлөж байна гэж сөүлийн ОНХМХ-үүд мэдээллээ. Сөүлд 2012 оны 3-р сарын 26,27-нд болох цөмийн аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний уулзалтад тэрээр оролцох юм. Хоёр Солонгосын хоорондох хил дээр Обама очих эсэх нь бүрэн шийдэгдээгүй гэж өмнөд солонгосын ерөнхийлөгчийн тамгийн газрын төлөөлөгч тэмдэглэсэн байна. Америкийн засаг захиргаанаас цэрэгжилгүй бүсэд очих санал тавьсан нь америк, өмнөд солонгосын холбоо бат бэх байгааг харуулж байгаа юм гэж Өмнөд Солонгосын ОНХМХ-үүд тэмдэглэж байна. Америкийн ерөнхийлөгч Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тус улсад байгаа америкийн цэргийн албан хаагчидтай уулзах ёстой ба хойд солонгосын асуудал болон америк, өмнөд солонгосын хамтын ажиллагааны талаар илтгэл тавих болно.