АНУ, Израилийн талаас өгөх цэргийн цохилтод Тегеран тийм их ач холбогдол өгөхгүй байна гэж Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Лалын БН улсын төв телевизээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Цэргийн цохилт өгөхийг оролцуулаад Иран улсыг хохироох бүх хувилбаруудыг хэрэглэнэ гэж америкчууд болон израильчууд мэдэгдээд байна гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Тэгэхдээ тэд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэж чадахгүй гэж тэр үзэж байна. Иран улсыг айлган сүрдүүлэхийг оролдож байна гэж АНУ болон бусад улсуудыг Ахмадинежад буруутгасан байна. Эдгээр улсууд” зэвсэг, бөмбөгөөр далайлгаж шүдээн ярзайлгаж байхын оронд бусад ард түмний эрхийг хүндэтгэж байвал зүгээр байна гэж” тэрээр хэлсэн байна.