ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр НҮБ-ын АЗ-д багтдаг орнуудын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ Ойрхи Дорнод болон Сирийн асуудлыг хэлэлцэх болно. Нью-Йоркт 3-р сарын 12-нд болох Ойрхи Дорнод болон Хойд Африкийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн сайд нарын хуралдааны үеэр олон улсын зуучид ойрхи дорнодын “дөрвөлийн” зөвлөлгөөн болно гэж урьд нь ОХУ-ын ГХЯ мэдээлэж байсан юм. Үүнээс өмнө Лавров Каирт очиж АОЛ-ийн гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нартай сирийн хямралыг хэлэлцсэн юм. Энэ уулзалтаар АОЛ болон ОУ Сири улсын зохицуулалтын асуудлын төлөвлөгөөг зөвшөлцсөн юм. Лавров Нью-Йоркт сирийн асуудлаас гадна ойрхи дорнодын зохицуулалтын асуудлыг бас хэлэлцэх болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт палестин, израилийн хэлэлцээрийг одоо болтол сэргээж чадаагүй байна гэж оросын гадаад бодлогын байгууллага тэмдэглэсэн байна.