НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан, Сири улсад шинэчлэл өөрчлөлт зайлшгүй тухай Сири улсын ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн хэлэлцээрээ дуусгалаа гэж сирийн ОНХМХ-үүд ням гаригт мэдээллээ. Харилцан буулт хийх замаар л хямралаас гарч болно гэж НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч тэмдэглэсэн байна. Сирийн ард түмэн өөрсдийнхөө иргэний байр суурийг улам идэвхитэй илэрхийлэх ёстой гэж тэр тэмдэглэсэн байна. “Сири улс дахь энх тайван, тогтвортой байдал нь зөвхөн хэлэлцээр хийж байгаа хүмүүс болон засгийн газрын ажил хэрэг биш. Сирийн ард түмэн өөрсдийнхөө дуу хоолойг сонсгох ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна. Түүнээс гадна Аннан, Сири улсад хүчирхийлэл, аллага хядлагыг зогсоож, тус улсад хүмүүнлэгийн тусламжийг саадгүй оруулахын төлөө байгаагаа илэрхийллээ. “Сири улсын ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн явцад бид хүчирхийлэлийг нэн даруй зогсоох, халуун цэгүүдэд хүмүүнлэгийн байгууллагуудын ачааг саадгүй оруулах, улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлэх зэрэг үндсэн асуудлуудад онцгой анхаарал хандууллаа гэж” НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч хэлсэн байна. Сирийн хямралаас гарах арга замыг хайхын тулд Аннан Ойрхи Дорнодод очоод байгаа юм. Түүний Асадтай хийх хэлэлцээрийн эхний шат бямба гаригт Дамаскт болсон юм. Сири улсын нутаг дэвсгэр дээр зэвсэглэсэн алан хядагчдын бүлэглэл ажиллагаа явуулж байгаа цагт улс төрийн яриа хэлэлцээ амжилттай болохгүй гэж хэлэлцээрийн явцад сирийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.