Интернетийн боломжийг ашиглан тагнуулын ажиллгаа явуулж байна гэж Хятад улсыг британын ОНХМХ-үүд буруутгаж байна гэж хятадын “Хуаньцю шибао” сонинд өнөөдөр бичжээ. “Энэ үйл ажиллагааны төлөө чухам хэн хариуцлага хүлээх ёстойг НАТО-гийн төлөөлөгчид тогтоогоогүй байна, харин аюулгүй байдал хариуцсан зарим албаны хүмүүс Хятадыг буруутгасан бололтой” гэж хятадын сонин бичсэн байна. “Энэ бүхэнд мэдээж хэрэг Хятад улс л буруутай гэж” лондоны “Дейли телеграф” сонин өнөөдөр шууд бичсэн байна гэж хятадын сонин бичээд, гэхдээ “НАТО энэ байдлыг нээлттэй тайлбарлахыг хүсэхгүй байна гэж” “Дейли телеграф” бичсэн гэж нэмж тайлбарлажээ. “Хятад улсын нэр дээр ийм хариуцлагагүй дайралт, шүүмжлэл урьд нь ч гардаг байсан гэхдээ тухайн үед нь хятадын төр засаг шийдвэртэй няцаадаг байсан гэж” “Хуаньцю шибао”сонинд онцлон тэмдэглэсэн байна.