“Зүүн японы агуу их газар хөдлөлтийг” өнөөдөр 3-р сарын 11-нд Япон улсад нэг минут номхон зогсож хүндэтгэлээ. Одоогоос яг нэг жилийн өмнө тус арлыг 9 баллын хүчтэй газар хөдлөлт донсолгож, эргий нь 10 метрийн өндөртэй цунами нөмөрсөн билээ. Энэ гамшигт өртөж амь насаа алдсан хүн бүрт зориулж 16 мянган зул Ситэннодзи буддын сүмд бадамлаж байна. “Фукусима-1” АЦС-д бас нэг минут номхон зогссон байна. Цунамигаас болж АЦС-д осол гарсан бөгөөд тус бүс нутаг радио идэвхит бодист хордсон юм. Тэр үед 160 мянга орчим иргэн төрсөн гэр орноо орхиж явахаас өөр аргагүй болсон юм. Станцийн системийг дэлбэрэхийн ирмэгт тогтоож чадсан юм.

Тус станцийн оператор ТЕРСО компани осолд хэрхэн хандсан нь сонирхол татаж байгаа гэж Атомын машины үйлдвэрийн бүх оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Игорь Острецов “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн юм. Түүнийг сэргээх нэг хоногийн хугацаа тэдэнд байсан. Цахилгаан эрчим хүчийг татах шаардлагатай байсан юм. Эхний өдрүүдэд тэд үнэхээр ойлгомжгүй байдал гаргасан юм. Дараа нь дэлбэрэлт болсон, байдал онцгой хүндэрсэн. Үүнээс үүдээд тэсрэмтгий бодис бий болж бүрхүүл нь урсаж дараа нь реактор нь хайлсан юм. Дараа нь радио идэвхит бодист хордсон ус их хэмжээгээр далайд орж эхэлсэн юм гэж тэр ярилаа.

АЦС-ийн ослоос болж зөвхөн Япон улс ч хэлмэгдээгүй. Энэ сүйрлийн хор уршгийг Чернобылийн нэгэн адил бүх дэлхий мэдэрсэн юм гэж нэрт экологч эрдэмтэн Алексей Яблоков тэмдэглээд: «Радио нуклидуудын ихэнх нь тэнгис рүү урсаж орсон. Энэ радио идэвхит бодис ул мөргүй алга болдоггүй юм. Одоо Япон улсын зүүн хэсэгт зарж байгаа загасны тэн хагас нь фукусимагийн радио нуклидэд хордсон байгаа. Энэ хор тэнгисээр дамжин Америк хүрсэн байна.Радио идэвхит бодисын хортой үүл Америкаар дамжин Европт хүрсэн. Бүр Литв улсад фукусимагийн плутони үзэгдсэн байна. Хортой үүл Чукотка болон Камчаткагийн дунд хэсэгт аль хэдийнээ хүрсэн юм» гэж тэр ярилаа.

Японы сүйрэл эколог, хүмүүнлэгээс гадна эдийн засгийн хор хохирол учруулсан юм. Цунамигаас учирсан хохирол 200 тэрбум долларт хүрч байгаа ба АЦС-ийн ослыг оруулах юм бол 500 тэрбумд хүрч байна. “Энхийн атомыг” эзэмших өөрсдийн хөтөлбөрөө эргэн харахыг тэргүүлэх орнуудад “Фукусима” анхаарууллаа. Сүйрэл болсноос хойш өнгөрсөн нэг жилийн дотор дэлхий дахин “фукусимагийн хам шинж”-ийг даван тууллаа. Өөрийн АЦС-уудаа хааж эхлэж байсан Франц улс реакторын ашиглах хугацааг 40 хүртлэх жил сунгахаар шийдлээ. Атомын эрчим хүчнээс татгалзах нь ухаан санаанд багтамгүй зүйл гэж Парис үзэж байна. Адилхан хандлага АНУ-д ч газар авч байх шиг байна. 2-р сарын 9-нд Цөмийн зохицуулалтын комисс сүүлийн 30 жилд анх удаа шинэ АЦС барихыг сайшаасан байна. ОУ шинэ АЦС барихаас татгалзаагүйгээр барахгүй нилээн оргилуун зорилт тавиад байна. Аюулгүй байдал бүхнээс дээгүүр гэдгийг л хэзээч мартаж болохгүй.

Гэрэл зураг