0Иволгын “Хамбын хүрээ” дацанд 3-р сарын 16-18-ны хооронд “Сагаалган-2012” Дамба Даржа Заяевын нэрэмжит “Даш Чойнхорлин” буддын их сургуулийн шагналын төлөө шатрын олон улсын 10-р тэмцээн болно. ОУ-ын цомын Рапид гран-при шагналын төлөө Орос, Белорусс, Хятад, Монгол улсуудын хүчтэй шатарчид өрсөлдөх юм байна. “Сагаалган-2012” шатрын наадам нь хурдан нүүдлийн ОУ-ын цомын төлөө тэмцээний нэг шат гэж тооцогддог юм. Энэ тэмцээн нь швейцарь системээр 13 шаттай явагддаг юм. Шүүгчдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, олон улсын болон бүс нутаг хоорондын спортын холбоог бэхжүүлэх, Орост болон Буриадад шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх нь энэ тэмцээний зорилго, зорилт юм. Энэ тэмцээний 1-р байр 100 мянга, 2-р байр 70 мянга, 3-р байр 45 мянган рублийн шагналтай юм. Мөн ялагчдыг дипломоор шагнах болно. Хөдөөгийн, ахмад, бүсгүй, залуу, эмэгтэй шатарчдыг тусгай шагналаар шагнах юм байна.