Энэтхэг, Иран улсууд ойрын дөрвөн жилд бараа эргэлтээ одоогийн 15 тэрбум доллароос 25 тэрбумд хүргэх ёстой. Тегеранд баасан гаригт эхэлсэн Иран улстай хийж байгаа хэлэлцээрийн энэтхэгийн талын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Энэтхэг улсын Худалдаа аж үйлдвэрийн яамны орлогч сайд Арвинд Мехта ингэж мэдэгдсэн байна. Ираны нийслэлд болсон хэлэлцээнд оролцсон Энэтхэгийн экспортын байгуулагуудын холбооны ерөнхийлөгч Рафик Ахмедын “Нью-Дели Иран улсад нийлүүлэх экспортын барааныхаа хэмжээг нэмэгдүүлснээр хоёр улсын хоорондох хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна гэж”үзэж байна гэж хэлснийг “Экономика таймс” сонин иш татсан байна. Энэтхэгийн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд төр засаг болон бизнесийн 70 орчим төлөөлөгч оролцсон ба Иран улсын эсрэг АНУ болон ЕХ шинэ хориг арга хэмжээ авч байгаа нь Энэтхэг улсын экспортыг нэмэгдүүлэх сайхан боломжийг нээж өгч байна гэж үзсэн байна. Нью-Дели Иран улсад 2,7 тэрбум долларын бараа нийлүүлдэг юм. НҮБ-ын хориг арга хэмжээг л хүлээн зөвшөөрөх бөгөөд Иран улсаас бараа импортолсоор байх болно гэж урьд нь Энэтхэг улсын төр засаг мэдэгдэж байсан юм.