НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнөөдөр Нью-Йоркт ойрхи дорнодын зохицуулалтын “дөрвөлийн” сайд нарийн уулзалтыг явуулна гэж бүх дэлхийн энэ байгууллагын тэргүүний хэвлэлийн алба бямба гаригт мэдээлсэн юм. “Дөрвөлийн” төлөөлөгчдийн тэргүүнүүд өглөө НҮБ-ын төв байрны хурлын танхимд уулзана гэж” хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлсэн байна. Ойрхи Дорнодын зохицуулалтын замыг эрж хайхыг оролдож байгаа зуучлагч дөрвөлд ОХУ, АНУ, ЕХ, НҮБ орж байгаа юм. Өнгөрсөн жилийн 9-р сард Нью-Йоркт болсон НҮБ-ын ЕА-н үеэр энэ “дөрвөл”-ийнхэн сүүлчийн удаа уулзсан юм. Энэ удаагийн “дөрвөл”-ийн уулзалтад ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров оросын талыг төлөөлж оролцоно гэж үзэж байна.