Өнөөдөр бид дэлхийн хамгийн эртний гүнзгий Байгал нуурт очно. Нуур Сибирийн төв дунд оршдог. Байгал 1,5  гаруй км гүн хийгээд 20-25 сая жилийн настай. Түүнийг нуур биш тэнгис хэмээн олонтаа нэрлэж байгаа нь учиртай. 23 мянган шоо метр устай  Байгал уртаашаа 636 км зайтай. Дэлхийн бүх гол мөрөн Байгалд урсаж орсон ч нуурыг дүүргэхэд нэг жилийн хугацаа  шаардагдана гэдэг.

Орон нутгийн оршин суугчид туүнийг ариун Байгал, алдарт тэнгис гэдэг. Байгал үлгэр домгийн баатар болсон. Буриад,тунгус, эвенк зэрэг эндхийн ард түмэн Байгал шидэт үүсэлтэйд итгэж байна. Байгал маш цэвэр устай. Бүр 40 метр гүнд чулуу хараж болом  тунгалаг устай байгааг тунгааж үз л дээ. Энэ гайхамшигт үзэгдэл Байгалд очсон оросын их зохиолч Антон Павлович Чеховийг бишруулжээ. «Ер бус тунгалаг ус нь агаар шиг  бүхнийг тод харуулж байна. Хад нуруу бүхий хөх  гүн гайхал төрүүлэхийн хамт цочоосон» гэж Чехов бичжээ.

Байгаль нуур гаднаас харахад төдийгуй найрлагаараа маш цэвэр байна. Эрдэс давс багатай. Нэрмэл ус гэгэдмээр байна. Байгалын усыг урьдчилан цэвэрлэлгүй ууж болно гэж Байгал нуурын музейн захирал Владимир Фиалков батлан илэрхийлээд: "Бид эндхийн усыг хлороор боловсруулж урьдчилан цэцвэрлэхгүй байна. Гэртээ шууд тайван хэрэглэж уудаг.Эрэг дээрээс нь ус авч ууж болно. Бидний тооцоолсноор Байгал нуураас жилд 1 шоо км ус Байгаль орчинд хохирол учруулалгүй авч болно. Энэ нь 100 мянган галт  тэрэгээр тээвэрлэх ус гэсэн үг. Ер нь Байгал нуур оросын цэнгэг усны неөөцийн 80, дэлхийнх 20 хувийг агуулж байна" гэв.

Үлгэр домогт ариун Байгалын усыг амьд гэдэг. Энэ нь ШУ-ны үүднээс ч үнэн зөв байна. Амьд организм өөр цөөрэмд барагцаалбал 300 метр гүнд сөнөж байхад Байгалд ёроол хүртэл нь амьдарч байна. Ерийн цөөрэмд ийн гүнд хуримтлагдсан хий амьд организмыг сөнөөдэг. Харин Байгалын усны зузаан давхрагт ч хүчил төрөгч бий. Үүний ачаар өөр цөөрэмд байдаггүй организм нуурын усанд суурьшсан гэж Владмир Фиалков хэлээд: «Байгал нуурын усанд байгаа олонхи төрөл өөрөөр хэлвэл бараг 3500 төрлийн организм өөр цөөрэмд амьдарч чадахгүй. Учир нь Байгал нуурын ус цэнгэг хүйтэн төдийгүй хүчил төрөгчтэй байна. Энэ нь гол нөхцөл билээ. Нэг литр цэнгэг усанд дунджаар 5-6 мм хүчил төрөгч ууссан байхад Байгалд түүний хэмжээ 14 мм-рт хүрчээ. Өөр цөөрэмд ийм хэмжээний хүчил төрөгч алга. Иймээс эдгээр организм зөвхөн Байгал нуурын усанд амьдарч чадна» гэв.

52 төрлийн загас Байгалын цэнгэг усанд байгаа. Эрдэмтэд Байгалын амьтны аймгийг африкийн лут том Танганьик нуурынхтай харшуулжээ. Хэмжээгээрээ бараг адилхан хоёр том нуурт янз янзын төрлийн их хэмжээний загас байсан ч Танганьик нуурын дөнгөж гурван төрлийн загасыг идэж болно. Байгалын загасны талаар огт өөр байна. Оросын оршин суугчид эндхийн ашиг тустай  маш амттай загасыг тансаг хоол гэдэг.

Байгалын нэгэн жижиг хавч  нуурын загасыг идэж болох чанартай, усы нь цэвэр аюулгүй болгож байна. Мөн гайхамшигт хавч нэг ёсны тунгаах шүүр болжээ.Байгалын ёроолд нефтийн бяцхан урсгал бий. Харин жижиг хавч ийн бохирдолыг ч арилгаж,Байгалын усыг цэвэр хэвээр байлгаж байна. Хав загас Байгалын сэтгэл татам амьтан билээ. Тэр ухаантай гэмээр харцаараа бишрүүлж байна.Мэдээжээр  хав загас хүнээс хол байх дуртай.Гэвч тэдгээрийг Байгалын Большой Ушкань аралд тайван ажиглаж, бүр зургий нь авч болно. Эрхүүгээс холгүй аялал жуулчлалын нэг ёсны төв болсон Листвянка сууринд хав загасны хүрээлэн ажиллаж байна. Энд хав загасны гайхамшиг шоу үзэж болно. Эдгээр амьтан дуулж, тоолож, зураг зураж байна. Тоглолтын шувтаргаар хамт зургаа авахуулж, илэж болно.

336 гол горхи Байгалд цутган орж, ганц Ангар мөрөн урсан гарч байна. Сэлэнгэ бол нуурт цутган ордог хамгийн том маран билээ. Сэлэнгэ мөрөн эх монголын нутаг дэвсгэрт байгаа хийгээд 870 км урсан үргэлжилж Байгал нуурт цутган орж байна. Урт нь бараг тэн хагас нь оросын нутаг дэвсгэрт ногдож байна. Сэлэнгэ Байгалд жилд дунджаар 30 шоо км ус цутган оруулдаг. Энэ нь гаднаас шилжиж буй усны бараг тэн хагас нь билээ.

Сэлэнгэ Байгал нуурт цутгаж орох газарт бий болсон бэлчир дэлхийн байгалийн хосгүй үзэгдлийн цэст багтав. Энэ нь том намагт  нуга билээ. Энд арваад бааллын хүчтэй газар хөдөлдэг. Нүүдлийн шувууд бэлчирт түр бууж байна. Энд 298 төрлийн нүүдлийн шувуу үүрлэж байдаг. 70 төрлийн шувуу тухайлбал шонхор,хар тогоруу,цагаан сүүлт бүргэд Улаан номд бүртгэгдсэн юм. Байгалын бэлчирийг  ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн нэг хэсэг хэмээн зарлажээ.

Нуурын томоохон 730 ам км бүхий талбайтай Ольхон арал аялагчдын дуртайяа очиж амрах газар боллоо. Байгалын хамгийн гүн 1642 м гүн хэсэг арлаас холгүй оршдог. Эндхийн нарийн хоолойг Ольхоны хаалга гэдэг. Хоолойн эрчимтэй урсгалын давалгаа бараг 5 метр өндөр байдаг. Ёроолоор нь тавьсан өндөр хүчдэлтэй кабель арлыг цахилгаанаар хангаж байна. Ольхон арал Бага тэнгис хэмээн нэрлэсэн өөр урт өргөн хоолойг үүсгэв.Газар нутаг нь гайхамшигт байдалтай. Тал, шилмүүст төгөл, элсэн жалга модтой өндөрлөгүүдтэй гоц нийцэж байна.

Ольхон Байгал нуурын нэгэн адил үлгэр домогт олонтаа дурдагдаж байна. Эндхийн оршин суугчид гаймшигт Шаманка хад бүхий Бурхан хошууны талаар их ярьдаг. Эрт дээр үед арлын дээд эзэн догшин Гэгээн бурхан хадны доторхи хавцалд заларан суусан ажээ. Эмэгтэй мөн хаданд ойртох ёсгүй. Харин эрэгтэйчүүд хавцалд очиж өөр ертөнц байх эсэхэд үнэмшэхийг эрмэлздэг.   Ольхон арлын буриадын тосгонд заавал очоорой. Энэ нь задгай музей юм. Буриадууд гэртээ уриж, маш олон үлгэр домог сонирхуулж, үндэсний махтай хоол, чихэр боовоор дайлана.

Байгал нуурын эрэг хавийн нутгаар аялахаар шийдсэн бол жишээ нь нуурын хойд хэсэгт орших Лударь хошуунд очвол зохино. Улирч өнгөрсөн соёл иргэншлийн ул мөр бүхий  эртний  дурсгалын музейг сонирхон үзэж болно. Энэ нь шинэ чулуун зууны бууц, чулуун балгас, эртний монголын цайзны үлдэгдэл зэрэг билээ. Мөн Сармины хавцалд хурдан урсгалтай горхи үзэж, ховор мод, ургамал.цэцэгтэй үзэсгэлэнт хөндийгээр зугаалж болно.Энэ газар нутаг анар эрдэнээр алдаршсан юм. Байгалийн гайхамшигт  бүтээл гэмээр Тажераны хавцалд очиж аялах нь таатай. Гантиг «танхимаар» нь явбал ханын онцгой гоё хэлбэр нь нүд хужирлана.

Угсаатны зүйн задгай музейн нэг болох Тальцы сууринд аялагчдыг элэгсэг дотно хүлээж авах юм. Энд буриад,эвенк,тофалар зэрэг байгалын уугуул ард тумэн болон энэ нутгийг эзэмшихээр ирсэн оросууд хэдэн зуун жилийн тэртээ яаж амьдарч байсаныг хараж болно. Орос,буриад,эвенкийн гэрт орж, ахуйн амьдралын онлогий нь нарийн судлаж болно. Буриадын шинэ жил буюу улаан өндөгний том баяраар очвол мартагдашгүй үзвэр зүрх сэтгэлд хоногшин үлдэнэ.

Байгал нуурт хүрэхийн тулд Северобайкальск, Эрхүү, Улаан Үд гээд ойр хавийн томоохон хотуудад очих хэрэгтэй. Хот бүр нуураар аялах янз бүрийн хөтөлбөрийг аялагчдад санал болгоно. Жуулчин Байгалд очих чиг замыг өөрөө сонгож авна. Байгал нуур ямар ч улиралд гайхамшигт гоё, мартагдашгүй шинж чанартай байдаг…