Сирийн байдлыг зохицуулах төлөвлөгөөг зөвшилцсөн гэж АОЛ-ийн ГХЯ-дын сайд нартай Каирт уулзсныхаа дараа ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Хаанаас гарч буйгаас үл шалтгаалан хүчирхийлэлийг нэн даруй зогсоох, мониторингийн механизмыг бий болгох, бүх сиричүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэх, Кофи Аннаны ажиллагааг дэмжих, сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үл тэвчих зэрэг таван зүйл ангиас энэ төлөвлөгөөг бүрдэж байгаа гэж Лавров мэдээлсэн байна. Сири улсад явуулж байгаа Аннаны ажиллагааг дэмжих нь маш чухал гэж Орос улс үзэж байгаа бөгөөд “энэ улсын ирээдүйн тухай сирийн талуудын хоорондох яриа хэлэлцээг энэ ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэж байна” гэж сайд хэлсэн байна. АОЛ, ОУ-ын ГХЯ-дын тэргүүнүүдийн зөвшилцөөнд заасан сирийн асуудлыг зохицуулах төлөвлөгөөний таван зарчмыг ОХУ-ын ГХЯ өөрийн сайт дээрээ нийтэлсэн байна.