Орос улс Сирид хүчирхийллийг зогсооход   болон улс-төрийн яриа хэлэлцээнд уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт  Каирт  болсон АОЛ-ийн орнуудын ГХ-ийн сайд нартай уулзахдаа цохон  тэмдэглэв. Лавровын хэлснээр, Орйхи-Дорнодын болон Хойд Африкийн бүх орнууд бол Оросын анд найзууд юм. Мөн  тэдгээр орнуудад болж байгаа зүйлүүд нь  олон улсын  тогтвортой байдал болон аюулгүй байдалд нөлөөтэй юм. Орос улс хүний эрхийг болон  тэдгээрийн эрх чөлөө, хөгжилд хүрэх эрмэлзлийг   байнга  дэмжиж ирсэн гэдгийг Лавров сануулав. Тэрээр нэмж хэлэхдээ, Москва бүр эхнээсээ  АОЛ-ийн Сирийн төлөвлөгөөг дэмжиж ирсэн бөгөөд Дамасктай яриа хэлэлцээнд оролцож байсан гэв. Түүнчлэн, Лавров олон улсын хамтын нийгэмлэгийн  эрх баригчид болон сөрөг хүчнийхний хоорондын  яриа хэлэлцээнд оролцохын   чухлыг цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, өрнөдийн  орнууд нь талуудын зөвхөн нэг  талыг дэмжихийн хэрэггүй, харин тэд нарыг яриа хэлэлцээнд уриалах ёстой гэв. Сайдын үзэж байгаагаар, тус улсад байдлыг тогтвортой болгохын тулд хяналтын механизм  чухал  үүрэг гүйцэтгэж  болох аж.