Ливийн хамгийн баян нефттэй  бүс нутаг өөрийн бие даасан байдлаа тунхаглан зарлав. Энэхүү шийдвэрийг шинжээчид Каддафийн  дэглэм нурснаас хойшхи процессын эхлэл гэж нэрлэж байна.  Муаммар Каддафийг цаазласны дараа Ливи улс орныхоо хувьд задран бутарч, алга болж мэдэх юм. 

 Энэ тухай оросын олон шинжээчид  сэрэмжлүүлж байсны дотор, Оросын ШУА -ийн  дорно-дахины судлалын эрдэм шинжилгээний ажилтан Борис Долгов ч ярьж байжээ. Тэрээр Бенгази нийслэлтэй Киренаика автономит район байгуулаглсаныг тайлбарлахдаа:

«Ливи бутарч байгаа болон шинээр засгийн эрх баригчид,  дайсагнагч бүлэглэлүүдийн хоорондын  цаашдын зэвсэгт мөргөлдөөн  эд бүгд нь Каддафийн дэглэмийн дараах зүй тогтолоороо болж байгаа зүйл юм. Энэ процесс үргэлжилсээр байх болно. Ливийн БНУ-ын  Үндэсний шилжилтийн зөвлөл бодит засгийн эрх үгүй, тус улсын байдлыг хянахгуй байна. Ливид Коренаики хүртэл чухамдаа бие даасан улс бий болоод байна» гэлээ.

Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский тэмдэглэхдээ,  бенгазчуудыг нефтийн терминалуудыг хянах санаа аль хэдийнэ бургиулж байсан юм.  Түүний үзэж буйгаар,  Ливид нефтийн  өвөрмөц гинжин холбоо үүсчээ. Нэг омгууд нь эргийн терминалуудыг хянаж байхад, нөгөөдүүл нь тус улсын гүний нефтийг эзлээд байна. Түүнчлэн, хар амиа бөөцийлөн, цорын ганц эх булаг  болох  дамжуулах хоолойны зам дагуу гэрээ байгуулж байгаа омгууд ч байна. Энэ утгаараа Ливи сомалийн юм уу, афганы дүр зургаар хөгжиж магадгүй байна.

Нөгөөтэйгүүр, омгуудын сөргөлдөөний улмаас хэдэн хэсэг тасчигдаад байгаа Йемень мөн Сомалийн адил болоод байна. Тус улсын өмнө хэсгийн Абъян тосгонд бараг засаг төр үгүй бөгөөд, алан хядагчид  цэргийн хуаран руу дайрчээ. Энэ бол урьд өмнө гарч байгаагүй том хэмжээний аймшигтай зэрлэг дайралт байлаа.

Засгийн газрын  нилээд тооны цэргүүд амь үрэгджээ.190 орчим цэрэг дайчин мөнх бусыг үзжээ. Энэхүү байлдааны дараа “Аль-Каидагийн” алан хядагчид  Жаар хотод “ялалтын парад” зохион явуулжээ.  Тэд булаан эзлэн авсан цэргийн хүнд техникууд болон, зэр зэвсэг, олзлогдсон цэргүүдийг жагсааж байв.

Тус улсын өмнө болон зүүн хэсгүүдэд   засаг төр үгүйг ашиглан “Аль-Каида” өөрийн байр сууриа нилээд бэхжүүлээд байна. Хамгийн сүүлийн нэг жишээ, Йемений шинэ ерөнхийлөгч Абд Раббу Хади терроризмтэй тэмцлээ үргэлжлүүлэх болсон тухайгаа зарлахад “Аль-Каида” нь өөрийн зүгээс чухам  хэн нь гэрийн эзэн болохыг харуулахыг  хичээжээ.

2-р сарын 25-нд сая сонгогдсон ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслол дээр  экстремистүүд түүнд өөрийн бэлэг барихаар шийджээ. Тэд тус улсын зүүн-өмнөд хэсгийн Эль-Мукале дахь ерөнхийлөгчийн ордонг дэлбэлсний улмаас 26 цэргийн албан хаагч амиа алджээ.